Гаалийн байгууллага гаалийн зөрчлийг таслан зогсоох үндсэн чиг үүргийн хүрээнд эрсдэлийн судалгаанд үндэслэсэн хяналт, шалгалтыг зохион байгуулсны үр дүнд гарч байна.
Дорноговь аймгийн харьяат иргэн “Б” Гашуунсухайт хилийн боомтоор 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр галт зэвсгийн 500 ширхэг сумыг биедээ нуун гарахыг завдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар таслан зогсоолоо. Гаалийн улсын байцаагч эрсдэлийн мэдээлэлд тулгуурлан, мэргэжлийн ур чадвар гаргаж энэхүү зөрчлийг илрүүлсэн бөгөөд хойшлуулшгүй ажиллагаа явуулан харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүллээ.