Замьн-Үүдийн хилийн боомтоор энэ сарын 19-нд нэлээд тооны шашны эд зүйл хилээр гаргахыг завдсан байна. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх газрын улсын байцаагч Б.Сүхбаатараас тодрууллаа. Тэрбээр "Энэ сарын 19-ний 15:00 цагт Замын-Үүдийн гаалиар .... СҮА улсын дугаартай "УАЗ-469" маркийн суудлын автомашинд улсын байцаагчид шалгалт хийхэд нийт 18 нэр төрлийн шапшы эд зүйл нуун далдалж, улсьш хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлсэн. Улмаар шапшы эд зүйлсийг эд мөрийн баримт болгон хурааж, эд зүйлсээ нуун далдлахаар урьдаас бэлтгэж янзалсан автомашиныг хураан, жолооч болон зорчигчдыг Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн. Тус цагдаагийн хэлтсээс уг шашны эд зүйлсийг хаанаас, хэрхэн авсныг тогтоохоор шалгаж эхэлсэн гэсэн" гэв.
Б.Март /Үндэсний Шуудан сонин 2015 оны 10 сарын 23. Баасан гараг. №203 (2388)/