mn GB
Mobile menu

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЖ БАЙНА.

srebro-na-aerodromu

Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулснаар Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр 2014 оны 03 сарын 01-ний өдөр  Станбул - Улаанбаатар чиглэлийн ТК-342 рейсийн онгоцны зорчигч Монгол Улсын иргэн  Ц, Н нар нь 6 кг мөнгөөр /үнэт метал/ хийсэн эдлэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байсныг ГЕГ-ын Гаалийн улсын байцаагч нар  илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоосон байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЖ БАЙНА.

ГАЛТ ЗЭВСГИЙН ИХ ХЭМЖЭЭНИЙ СУМ ИЛРҮҮЛЛЭЭ.

1fd9bedc62a53ca030fefc90f08ed385 jpg thumbnail0

Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Үүний үр дүнд Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот  дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нар, хөдөлгөөнт хяналтын эрэлч нохойн тусламжтайгаар   2014 оны 02 дугаар сарын 28-ний өдөр АНУ-аас ирсэн 9623... тоот чингэлэг бүхий түүвэр ачаанд хяналт шалгалт хийхэд Монгол Улсын иргэн Н-ын хуучин хувцас гэж худал мэдүүлж, гаалийн хяналтаас нуун далдалсан ачаа тээшнээс галт зэвсгийн их хэмжээний сумыг илрүүллээ.

Дэлгэрэнгүй: ГАЛТ ЗЭВСГИЙН ИХ ХЭМЖЭЭНИЙ СУМ ИЛРҮҮЛЛЭЭ.