mn GB
Mobile menu

ГАШУУНСУХАЙТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН БАЙЦААГЧ НАР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ИЛРҮҮЛЭВ.

2

Гаалийн байгууллага Цагдаагийн байгууллагын мэдээлэлд үндэслэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.

Дэлгэрэнгүй: ГАШУУНСУХАЙТ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН БАЙЦААГЧ НАР ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ИЛРҮҮЛЭВ.

ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖ ЧАНАРТАЙ ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО

ice1

Гаалийн байгууллага  эрсдэлд суурилсан гаалийн хяналт шалгалтыг оновчтой тогтмол зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй: ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖ ЧАНАРТАЙ ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧЛӨӨС.

logo

Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газар эрэлч нохой ашиглан эрүүгийн шинжтэй зөрчил илрүүллээ.


Гаалийн байгууллага эрсдэлийн судалгаанд үндэслэсэн гаалийн хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Үүний үр дүнд Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар хөдөлгөөнт хяналтын эрэлч нохой ашиглан улсын хилээр орох чиглэлд 2014.03.20 өдөр нэвтэрсэн  2783 ӨМА улсын дугаартай фургон авто машинд биет шалгалт зохих хууль, журмын дагуу хийсэн байна. Гэтэл уг автомашинаар зорчиж явсан Монгол Улсын иргэн Ц нь “мими” гэх мансууруулах төрлийн бодис байж болзошгүй  2 кг орчим нунтаг цагаан зүйлийг автомашины эд ангид нууж улсын хилээр нэврүүлэхийг завдсаныг илрүүлсэн байна. Гаалийн байгууллага эрүүгийн шинж чанартай энэ хэрэгт хойшлуулшгүй ажиллагаа явуулж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧЛӨӨС.

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН 2014 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ИЛРҮҮЛСЭН ГААЛИЙН ЗӨРЧЛИЙН МЭДЭЭ.

logo

Гаалийн байгууллагын 2014 оны 1 дүгээр улиралд илрүүлсэн зөрчлийн мэдээг ЭНД дарж үзнэ үү.

ГААЛИЙН ХИЛЭЭР БАЙГАЛИЙН ЧУЛУУГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЛАА.

1403240002

Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дахь гаалийн газрын хяналтын бүсээр 2014 оны 04-р сарын 07-ны өдөр хууль бусаар байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрлээ. Уг  гаалийн газрын хяналтын бүсийн гарах чиглэлд шалгагдаж байсан  MITSUBISHI SPACEGEAR маркийн автомашины шатахууны банкинд 128 кг байгалийн чулуу нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тус газрын гаалийн улсын байцаагч нар гаалийн хяналт шалгалтын явцад олж илрүүлсэн ба уг зөрчилд хойшлуулшгүй ажиллагаа хийж, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын цагдаагийн тасагт хэргийг хууль ёсны дагуу шийдвэрлүүлэхээр шилжүүлэн өгсөн байна.  

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ХИЛЭЭР БАЙГАЛИЙН ЧУЛУУГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЛАА.

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЛЭЖ БАЙНА.

burhan 8

Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулснаар Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр 2014 оны 3-р сарын 11-ны өдөр ОМ-223 нислэгээр зорчих гэж байсан БНХАУ-ын иргэний ачаа тээшнээс түүх соёлын хосгүй үнэт зүйл болох бурхан, үйсэн дээрх бичээс, судар зэрэг нийт 81 ш эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг Гаалийн улсын байцаагч нар  илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоосон байна. Уг хэргийг Цагдаагийн байгууллага болон Соёлын өвийн төвд шалгуулахаар шилжүүлээд байна.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЛЭЖ БАЙНА.