ЭРХ ЗҮЙН ОРЧИН
3.1.5.“тээврийн хэрэгсэл” гэж бараа болон зорчигчийг улс хооронд тээвэрлэж гаалийн хилээр 6 сараас дээшгүй хугацаагаар нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, түүний дотор чингэлэг, ердийн хөсөг, тухайн аяллын хугацаанд тээврийн хэрэгсэлд шаардагдах шатахуун, тосолгооны материал, сэлбэгийг;
3.1.6.“тээвэрлэгч” гэж гаалийн хилээр бараа, зорчигч нэвтрүүлэх, эсхүл гаалийн нутаг дэвсгэрт гаалийн хяналт дор тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийг;
35.1.Улс хооронд авто тээврийн хэрэгслээр бараа тээвэрлэсэн тээвэрлэгч нь дараахь бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө:
35.1.1.авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
35.1.2.ачаа тээвэрлэлтийн бичиг баримт;
35.1.3.худалдааны бичиг баримт.
38 дугаар зүйл.Тээвэрлэгч, түүний үүрэг
ЗОРЧИГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ
Гаалийн тухай хуулийн 229 дүгээр зүйл
229.1.“Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэл” гэдэгт зорчигчийн байнга оршин суугаа газарт улсын бүртгэлтэй хувийн тээврийн хэрэгслийг ойлгоно.
229.2.Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр гаалийн болон бусад татваргүйгээр түр хугацаагаар нэвтрүүлнэ.
229.3.Зорчигчийн хувийн тээврийн хэрэгсэлд байгаа засвар, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай сэлбэг, хэрэгсэл болон шатахууныг гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ.
ГТЕГ-ын даргын 2016 оны А/236 дугаартушаал “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”
Арван нэг. Зорчигчийн тээврийн хэрэгсэлд хяналт тавих
11.1.Гаалийн тухай хуулийн 229 дүгээр зүйлд заасан зорчигчийн авто тээврийн хэрэгслийг гадаадын иргэн гаалийн хилээр нэвтрүүлэх дараалал, шаардлагыг заасан
-гаалийн байгууллагад тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гадаад паспортыг гаалийн байгууллагд өгч, тээврийн хэрэгслийг бүртгүүлнэ.
-гаалийн байгууллага шалгалт хийнэ
-автотээврийн хэрэгслийг улсын хилээр буцаан гаргана
-автотээврийн хэрэгслийг үлдээх бол гаалийн бүрдүүлэлт хийнэ /480, 508,707, 980 горим код/
-гаалийн байгууллага улсын хилээр ороход дараах хуудсыг жолоочид өгнө. Жолооч дараах хуудсыг тээврийн хэрэгслийг улсын хилээр гарах болон гаалийнбүрдүүлэлт хийхдээ гаалийн байгууллагад өгнө
МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ТҮР ХУГАЦААГААР НЭВТРҮҮЛСЭН АВТО ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ДАГАЛДАХ ХУУДАС
/Endorsement Sheet for Means of Transport Temporarily Admitted into Customs Territory of Mongolia/
1.Хилээр нэвтэрсэн бүртгэлийн дугаар: |
2.Хилээр орсон огноо: |
3.Хилээр орсон боомт: |
|
4.Хилээр нэвтэрсэн зорилго: |
5.Буцаж гарах огноо: |
6.Буцаж гарах боомтын нэр: |
|
7.Тээврийн хэрэгслийн дугаар: |
8.Арлын дугаар |
9.Харъяалагдах улс: |
|
10.Тээврийн хэрэгслийн төрөл: |
11:гэрчилгээний дугаар: |
12.Марк, модель: |
|
13.Жолоочийн овог нэр: |
14.Паспортын дугаар: |
15.Иргэншил |
|
Хилээр орохыг зөвшөөрсөн гаалийн байгууллагын тэмдэг |
Хилээр гарахыг зөвшөөрсөн гаалийн байгууллагын тэмдэг |
11.2.Монгол Улсын иргэн гаалийн хилээр гаргах дараалал, шаардлага
- гаалийн байгууллагад тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гадаад паспортыг гаалийн байгууллагд өгч, тээврийн хэрэгслийг бүртгүүлнэ.
-гадаад улсад автотээврийн хэрэгслийг зарсан, эвдэрсэн тохиолдолд гаалийн бүрдүүлэлт нөхөн хийх /160 горимын код/
11.3.Монгол улсын иргэн гадаад улсын бүртгэлийн дугаартай автотээврийн хэрэгсэлтэй улсын хилээр орох
-хил дээр бүрдүүлэлт хийнэ /480, 508,707, 980 горим код/
Түр хугацаагаар оруулах тухай Станбулын конвенци,
Тээврийн хэрэгслийн тухай хавсралт С
АЧАА, ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТ
ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТЭЭВЭРЛЭГЧ
- гаалийн байгууллагаас тогтоосон замаар тээвэрлэнэ.
- гаалийн удирдах төв байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгч тээвэрлэгч тээвэрлэнэ.
Олон улс хоорондын авто замаар ачаа тээвэрлэх гэрээний тухай Конвенци
Барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх тухай ТИР карнейн конвенци
-Дамжин өнгөрөх тээврийн чирэгдлийг багасгаснаар тээвэрлэлтийн үнэ буурна /Хаалганаас хаалганд тээвэрлэлт хийнэ/
-Стандартын нэг бичиг баримтыг ашигласнаар дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хялбарчилна.
-Олон улсын худалдааны хөгжлийг дэмжинэ.
-Гаалийн татвар, хураамжийн эрсдлийг 50000 ам. доллараар даатгагдсан байна.
-Дамжин өнгөрөх орнуудад гаалийн хяналт, шалгалтын ажил хялбарчлагдсан байна.
-Ачааны маниест орлоно. Гүний гаалийн байгууллага руу тээвэрлэлт гүйцэтгэнэ.
“ТИР конвенцийг хэрэгжүүлэх, ТИР карней бүхий бараа тээврийн хэрэгсэлд хяналт тавих журам” ГЕГ-ын 2016 оны А/79 тушаал
ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭЛТ