ГЕГ-ын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/276 дугаар тушаалаар батлагдсан "Журам батлах тухай" тушаалаар "Татваргүй барааны дэлгүүрийн гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 5 дугаар хавсралтаар баталсан.
Татваргүй барааны дэлгүүрийн гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 1.6-д Гаалийн хяналт тавьдаг гаалийн байгууллага нь дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж үйл ажиллагаанд нь хяналт тавина. 1.7-д Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргахдаа гэрээг дүгнүүлэн, “Өөрийн үнэлгээний хуудас”-аас аль тохирохыг бөглөж, хяналт тавих гаалийн байгууллагаар хянуулж, баталгаажуулалт хийлгэсэн байна. 1.9-д Хяналт тавьж байгаа гаалийн байгууллага нь “Өөрийн үнэлгээний хуудас”-ын дагуу тухайн татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагааг хагас, бүтэн жилээр тус тус “Хангалттай” эсхүл “Хангалтгүй” гэсэн үнэлгээгээр үнэлж, дараа сарын 05-ны өдрийн дотор гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан нэгжид ирүүлнэ. гэж тус тус заасан тул Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигчид хяналт тавьж байгаа гаалийн байгууллагатай гэрээ байгуулан жил бүр дүгнүүлэх, Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгуулахдаа өөрийн үнэлгээний хуудасыг бөглөн баталгаажуулан гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан нэгжид ирүүлнэ.
Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээ - татаж авах