1 |
Зөвшөөрлийг хэрхэн олгодог вэ? |
Гаалийн тухай хуулийн 138.3-д заасны дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно. |
2 |
Энэ зөвшөөрлийг авахад аж ахуй эрхлэгчээс заавал бүрдүүлэх ёстой баримт бичгийн жагсаалт |
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиас: 11 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг 11.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ : 11.1.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/; 11.1.2.тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ; 11.1.3.тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 11.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт; 2.Гаалийн тухай хуулийн 139, 171 дугаар зүйлд заасан бичиг баримт; Гаалийн тухай хуулиас: 139 дүгээр зүйл. Зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргах 139.1.Энэ хуулийн 138.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх хүсэлтэд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.4-т зааснаас гадна дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ: 139.1.1.тухайн үйл ажиллагаанаас үүсэх эрсдлийг хангах санхүүгийн чадавхтай болохыг нотолсон бичиг баримт; 139.1.2.үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын тухай мэдээлэл; 139.1.3.барилга, байгууламж, талбайн бүдүүвч зураг; 139.1.4.холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт; 139.1.5.ажлын байрны дүгнэлт; 139.1.6.гаалийн хяналт тавих нөхцөлийг хангасан тухай мэдээлэл. Сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт 2.1. Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах сонирхол бүхий Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага дараах шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд: 2.1.1.Тухайн аж ахуйн нэгж нь санхүүгийн чадавхитай болохыг тодорхойлон сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан балансыг баталгаажуулсан аудитын дүгнэлт гаргуулсан байхаас гадна хөрөнгийн хэмжээ нь 500000 ам. доллараас доошгүй байгааг баталгаажуулсан банк, татварын байгууллагын тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийн нотариатоор гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргасан байх; 2.1.2. Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах талаар туршлагатай, олон улсын тавцанд нэр хүнд бүхий компаниас барааг тогтмол нийлүүлэх, түүнчлэн Perfume House- тай Depot agreement хийх талаар баталгаа гаргуулсан байх бөгөөд татваргүй барааны дэлгүүрт нийлүүлэгдэх барааны загвар, гэрэл зургийг харуулсан католог, альбом хавсаргасан байх ба барааны хайрцаг, шошго дээр Mongolian duty not paid гэсэн дардастай байх талаар тодорхойлолт гаргасан байх; 2.1.3. Татваргүй барааны дэлгүүрт худалдаалагдах багц барааны төрлийг барааны ангилал / БТКУС-ын кодын 6 оронгийн түвшинд ангилах / бүрээр гаргасан байх; 2.1.4. Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах худалдааны танхимын талбайн хэмжээ, тавилга, гэрэлтүүлэг, бараа хадгалах агуулах, туслах өрөөний байрлалыг харуулсан схем, зураглал нь гаалийн хяналтыг зохих журмын дагуу явуулах, гаалийн байцаагчийн өрөөнөөс худалдааны танхим, байр агуулахыг хянах нөхцлийг бүрдүүлсэн байх; 2.1.5. Тухайн аж ахуйн нэгж, түүний удирдлагууд сүүлийн 3 жилд Монгол Улсын гаалийн хууль тогтоомж болон бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй байх бөгөөд энэ талаар цагдаа, гааль, татварын байгууллагаас тодорхойлолт авсан байх, 2.1.6. Татваргүй барааны дэлгүүрт орсон барааг гаалийн байгууллагын хяналтгүй худалдаалахгүй байх талаар баталгаа гаргасан байх; 2.1.7. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх; 2.1.8 Сонгон шалгаруулалтанд оролцогч /цаашид оролцогч гэх/ -ийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтны боловсрол, мэргэжлийн ур чадварын талаар судалгаа гаргаж хавсаргасан байна. Тав. Зөвшөөрөл олгох 5.1. Сонгон шалгаруулалтын дүнг ГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл олгох эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
5.2. Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах аж ахуйн нэгж нь дараах нөхцөл шаардлагыг ГЕГ-аас мэдэгдэл авснаас хойш 2 сарын дотор хангасан тохиолдолд ГЕГ-ын даргын тушаалаар татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоно. Үүнд: 5.2.1. Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах худалдааны танхимын талбайн хэмжээ, тавилга тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, агааржуулалт, хадгалалтын тусгай нөхцөл шаардагдах бараа хадгалах зориулалтын тоног төхөөрөмж,өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх тохилог орчин бүрдүүлсэн талаар Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулсан байх; 5.2.2 Бараа бүтээгдэхүүн хадгалах зориулалтын агуулахад чийглэг, температурын хэмжих хэрэгсэл байрлуулсан эсэх, галын болон дохиоллын хамгаалалт, камерын хяналтыг мэргэжлийн түвшинд хийснийг тодорхойлсон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан байх ; 5.2.3. Гаалийн байгууллагатай on-line сүлжээгээр холбогдож гаалийн хяналт шалгалтанд шаардлагатай ГЕГ-аас зөвшөөрсөн программыг худалдан авч суулгасан байх, 5.2.4. Дэлгүүр ажиллуулах талаар туршлага бүхий олон улсын тавцанд нэр хүндтэй компанитай барааг тогтмол нийлүүлэх гэрээ байгуулж, мөн түүнчлэн Perfume House- тай Depot agreement хийсэн байх ; 5.2.5. Дэлгүүрт худалдаалах барааны нэр төрлийг БТКУС-ын дагуу гаргаж, тухайн барааны гарал үүсэл, чанарыг тодорхойлсон баримт бичигийг бүрдүүлж, татваргүй барааны дэлгүүрт нийлүүлэгдэх барааны хайрцаг, шошго дээр Mongolian duty not paid гэсэн дардастай байх талаар гэрээнд тусгаж, Mongolian duty not paid /хавсралт 1/ гэсэн дардсын загварыг хэвлүүлсэн байх; 5.2.6. Татваргүй барааны дэлгүүрт хяналт, шалгалтыг хэвийн явуулах техник хэрэгсэл болон гаалийн улсын байцаагчийн ажиллах нөхцлийг хангасан байх; 5.3. Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосноос хойш 3 сарын дотор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. |
7 |
Энэхүү зөвшөөрлийг авахад бизнес эрхлэгчээс төлөх төлбөр, хураамж, үйлчилгээний хөлс хэд вэ? |
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 19.1.7, ЗГ-ын 2011 оны 199 дүгээр тогтоолын 9.1.7-ын дагуу 4.500.000 төгрөг |
8 |
Зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа? |
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль–ийн хуулийн 6.1-д заасны дагуу 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно. |
ГААЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ГАЗАР
ТАТВАРГҮЙ БАРААНЫ ДЭЛГҮҮР СУДАЛГАА