Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай үзэл баримтлалыг Улсын Их Хурлын 1995 оны 87 дугаартогтоолоор анх баталж, чөлөөт бүс байгуулах үндэслэл шаардлага, онцлог зарчим, угтвар нөхцөл, баримтлах шалгуур үзүүлэлтийг тодорхойлж өгснөөр чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бий болсон.
Улмаар 2002 онд Чөлөөт бүсийн тухай хууль, 2002 онд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай, 2003 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн эрхзүйн байдлын тухай, “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хуулиуд батлагдсан.
2015 онд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан, чөлөөт бүсийн үйл ажиллагаа явагдаж байна.
Эрх зүйн зохицуулалт:
Гаалийн байгууллага нь чөлөөт бүсэд оруулах, гаргах бараанд хийх гаалийн бүрдүүлэлт, үйлдвэрлэл явуулах, боловсруулалт хийх, үйлчилгээ үзүүлэх болон бусад зориулалтаар оруулсан бараанд тавих гаалийн хяналт, горимын шаардлагын хэрэгжилт, гаалийн хууль тогтоомж, журмын зөрчил, хүлээлгэх хариуцлага, төрийн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоо зэрэг үйл ажиллагаатай холбоотой харилцааг холбогдох гаалийн хууль тогтоомжоор зохицуулан ажиллаж байна.
Тарифын бус хязгаарлалт гэдэг нь Монгол улсын хилээр бараа нэвтрүүлэхийг хориглох, эсхүл эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Монгол улсын хилээр нэвтрүүлэх, тоон хязгаарлалт тогтоох болон бусад арга хэмжээг ойлгоно. Улсын хилээр оруулах, гаргахыг хориглосон барааны жагсаалтыг УИХ-ын тогтоолоор, хязгаарласан барааг Засгийн газрын тогтоолоор баталдаг. Мөн салбарын бусад хуулиар тухайн барааг улсын хилээр оруулах, гаргахыг хориглох зохицуулалтыг хийдэг.
Хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс хилийн чанадад гаргах бараанд тарифын бус хязгаарлалт хэрэгжихгүй. Харин чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулах, гаалийн нутаг дэвсгэрээс чөлөөт бүсэд оруулахад хэрэгжинэ.
Чөлөөт бүсийн горимыг хэрэгжүүлэх журмын талаар
ГТЕГ-ын даргын 2016 оны А/43 дугаар тушаалаар батлагдсан “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-ын дагуу гаалийн горим сонгох, бичиг баримт бүрдүүлэх, горимын шаардлага, барааг горимд байршуулах, горим дуусгавар болохтой холбогдсон харилцаагэнэ журмаар зохицуулж байна.
Чөлөөт бүсийн горимд байршуулах бараа
Барааг хилийн чанадаас чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс хилийн чанадад гаргахад дараах бичиг баримтыг үндэслэн гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.
Татварын дэглэм
ГААЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ГАЗАР