АНУ-ын Төрийн Департаментын дэргэдэх Экспортын хяналт, хилийн аюулгүй байдал хөтөлбөр /Export control and border related security program/-ийн хүрээнд Монголын гаалийн байгууллагад “CT-40 KIT”маркийн шилэн дуран авианы 7 иж бүрдэл багаж нийлүүлэгдсэн.
“CT-40 KIT”маркийн шилэн дуран авианы багаж нь АНУ-ын хил, гаалийн байгууллагад өргөн хэрэглэгддэг бөгөөд тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, дугуй болон чингэлэг, ачаанд хууль бус бараа, эд зүйл нуусан эсэхийг илрүүлэх зориулалттай өндөр хүчин чадал бүхий иж бүрдэл тоног төхөөрөмж юм.
Уг багажийг хэрхэн ашиглах талаар АНУ-аас сургагч багш нар ирж 2017 оны 09 дүгээр сарын 14-нд сургалт зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалтад газар, хороодоос нийт 15 гаалийн улсын байцаагч хамрагдсан.
ГААЛИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ГАЗАР