mn GB
Mobile menu

Монгол - Солонгосын гаалийн байгууллагын итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн IV уулзалт

Монгол - Солонгосын гаалийн байгууллагын итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг хариуцсан ажлын хэсгийн уулзалт 2018 оны 07 дугаар сарын 17-20-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Уулзалтын хүрээнд ажлын хэсгийн хамтарсан баг туршилтын журмаар аж ахуйн нэгжид тавигдах шалгуур үзүүлэлтийн үнэлгээг хамтран хийж гүйцэтгэлээ.
Мөн БНСУ-ын ЭСЯ, “Котра” БНСУ-ын гадаад худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг, ГЕГ-ын ГЭУХ хамтран гадаад худалдаанд оролцогчидод тус тус гаалийн итгэмжлэл олгох үйл явц, аж ахуйн нэгжид тавигдах шаардлага, хөнгөлөлтийн талаар танилцуулга хийж, асуулт хариулт өрнүүлсэн арга хэмжээг зохион байгуулсан нь бизнес эрхлэгч нарын анхаарлыг татсан эрэлт хэрэгцээтэй мэдээллээр хангасан ажил болж өндөрлөлөө.

ГААЛИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

МОНГОЛ - БНХАУ-ЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ХООРОНДЫН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АЖЛЫН ХЭСГИЙН I ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Монгол улсын гаалийн байгууллага, БНХАУ-ын гаалийн байгууллагатай “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН)-ийн хөтөлбөр”-ийн “Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээр”-ийн ажлын хэсгийн I хурал БНХАУ-ын Шанхай хотод 2018 оны 04 сарын 24-нээс 27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.

Ажлын хэсгийн хурлаар БНХАУ-ын гаалийн байгууллага МУ-ын гаалийн байгууллага хоорондын итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөрийг харилцан хүлээн зөвшөөрөх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Үйл ажиллагааны төлөвлөгөө нь 2019 оныг дуустал хийгдэх ажлыг тусгасан байна.

Тус хуралд МУ-ын гаалийн байгууллагаас ГЭУХ-ийн дарга Д.Эрдэнэсүрэн ахлагчтай, Татвар орлогын газрын дарга Я. Эрдэнэчимэг, Бүрдүүлэлтийн гаалийн газрын дарга З. Цэрэндулам, Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга Д. Жаргалсайхан, Гадаад Хамтын ажиллагааны дарга Ө. Цолмон, Гаалийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн ГУБ Х. Мөнхзул, УБГГ-ын ГУБ Ц. Даваасүрэн нар, БНХАУ-ын Гаалийн Ерөнхйи Газрын Аудитын хяналт, Эрсдэлийн удирдлага, Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн асуудал хариуцсан газрын дарга хатагтай Мэн Яан тэргүүтэй 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон.

ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ТАЛААР

Гаалийн байгууллага нь:

  • Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих;
  • Гаалийн хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, мэдээллээр хангах;
  • Эрсдэл тооцох системд үндэслэсэн гаалийн хяналтын стратегийг тодорхойлно.

Нэр томъёоны тодорхойлолт:

  • Эрсдэл” гэж гаалийн хууль тогтоомж зөрчих магадлал;
  • Эрсдэлийн удирдлага” гэж гаалийн байгууллагаас эрсдэлийг удирдах, эсхүл хянахад чиглэсэн үйл ажиллагааг;
  • Эрсдэл тооцох” гэж эрсдэлийг илрүүлэх, дүн шинжилгээ хийх, үнэлэх үйл ажиллагааг;
  • Эрсдэлт бүлэг” гэж эрсдэл бүхий зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг хэлнэ.

Дэлгэрэнгүй: ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ТАЛААР

ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

       Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн биелэлтийг хангах, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар Гадаад харилцааны яам, Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпораци 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн портал байгуулах (Trade Information Portal), Худалдаа хөнгөвчлөх үндэсний хорооны үйл ажиллагааг дэмжих, эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуй болон малын эрүүл мэндийн сайн дадал нэвтрүүлэх, үндэсний болон олон улсын шаардлагуудыг хангахад чиглэгдсэн дүрэм, журмыг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг тусгасан.

Дэлгэрэнгүй: ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

ГААЛИЙН ХЯНАЛТЫН ТӨЛӨВ

Гаалийн байгууллагын хэрэгжүүлж буй эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын зарчим нь үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах болон гадаад худалдааг хөнгөвчлөх үүргийг тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм. Эрсдэлийн удирдлагын програмд урьдчилан оруулсан шалгуурын үндсэн дээр гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт хийх төлөв улаан, улбар шар, ногоон өнгөөр илэрхийлэгдэнэ.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ХЯНАЛТЫН ТӨЛӨВ

“ГАДААД ХУДАЛДАА, ГААЛИЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧДЫН ХУУЛЬ САХИЛТЫН ТҮВШИНГ ТОГТООХ АРГАЧЛАЛ”-ЫН ТУХАЙ

Гаалийн байгууллага гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдын хууль сахилтын түвшинг тодорхойлж ангилна.

risk

Дэлгэрэнгүй: “ГАДААД ХУДАЛДАА, ГААЛИЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧДЫН ХУУЛЬ САХИЛТЫН ТҮВШИНГ ТОГТООХ АРГАЧЛАЛ”-ЫН ТУХАЙ

ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖ /AUTHORIZED ECONOMIC OPERATOR/

ДГБ-ын "Гадаад худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байлгах" багц стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын гаалийн байгууллага "Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлыг 2010 оноос эхлүүлсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго нь гадаад худалдааг хөнгөвчлөх, худалдааны аюулгүй байдлыг хангах, гааль-бизнесийн түншлэлийг хөгжүүлэх юм.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖ /AUTHORIZED ECONOMIC OPERATOR/

ИХ ТҮМЭН САНААЧЛАГЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ЭДИЙН ЗАСГИЙН ОПЕРАТОРЫН АЖЛЫН ХЭСГИЙН III УУЛЗАЛТ БОЛЛОО

Их Түмэн Санаачлага (цаашид ИТС гэх) нь Их Түмэн Голын ай сав нутгийн хөгжлийн хөтөлбөр юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн хүрээнд БНХАУ, Монгол, Бүгд Найрамдах Солонгос, ОХУ гэсэн 4 орны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм юм.

Анх 1995 онд, ИТС-ийн гишүүн орнуудын засгийн газар нь энэ бүс нутийн эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны механизмыг байгууллахаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан байдаг. Ялангуяа тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл болгон анхаарч ирсэн.

Дэлгэрэнгүй: ИХ ТҮМЭН САНААЧЛАГЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ЭДИЙН ЗАСГИЙН ОПЕРАТОРЫН АЖЛЫН ХЭСГИЙН III...