mn GB
Mobile menu

Гаалийн хууль тогтоомжийн зөрчилтэй аж ахуйн нэгжийн мэдээлэл

ГЕГ-ын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас 2010-2014 онд шалгагдсан аж ахуйн нэгжээс гадаадаас импортолсон барааг гаалийн байгууллагад мэдүүлээгүй, мэдүүлсэн импортын барааны гаалийн үнийг дутуу мэдүүлж, татвараас зайлсхийсэн, гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх гаалийн бүрдүүлэлтийн горим сонгож мэдүүлсэн барааг зориулалтын бусаар ашигласан зөрчил гаргасан “Си Ди Эф Си Ди Эйч Эл” ХХК, “Баян элстий” ХХК, “Хөгжлийн төлөө адал явдал” ТББайгуулага нь бүрдүүлэлтийн дараах шалгалтын дүнд тавигдсан төлбөрийн 236,915,513 төгрөгийг хугацаанд нь барагдуулахгүй, гаалийн улсын байцаагчийн удаа дараа тавьсан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй байсанд холбогдох харьяалалын шүүхийн байгууллагад нэхэмжлэлийг гаргасаны үндсэн дээр шүүхийн шийдвэр гарсан билээ.

Ийнхүү шүүхийн шийдвэр гарсан хэдий ч төлбөрийг барагдуулахгүй байсан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдох материалыг шилжүүлээд байгаа бөгөөд өнөөг хүртэл хугацаанд дээрх төлбөрийг барагдуулаагүй байгаа тул олон нийтэд мэдээлж байгаа болно.