mn GB
Mobile menu

Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх

“Оюуны өмчийн эрхэд хамаарах бараа” гэдэгт зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн бүтээл болох шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл, Монгол Улсын оюуны өмчийн газраас эрхийн хамгаалалт хийж, патент олгосон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, гэрчилгээ олгосон ашигтай загвар, газар зүйн заалт, гэрчлэх тэмдэг, бүртгэгдсэн барааны тэмдэг бүхий барааг ойлгоно.

Гаалийн бүртгэлд бүртгүүлэх, гаалийн бүртгэлд өөрчлөлт оруулахад батлагдсан маягтыг бөглөж дараах мэдээллийг тусгасан албан бичгийг Гаалийн ерөнхий газарт хүргүүлнэ:

- оюуны өмчийн эрхэд хамаарах барааны нэр (тайлбар, дүрс);
- эрх эзэмшигчийн тухай мэдээлэл (хүсэлт гаргагч хуулийн этгээд бол түүний оноосон нэр, хаяг, зохион байгуулалтын хэлбэр, иргэн бол эцэг /эх/-ийн нэр, овог, өөрийн нэр, хаяг, харъяалал, байнга оршин суудаг буюу үйл ажиллагаа явуулдаг улсын нэр гэх мэт);
- оюуны өмчийн зрх эззмшигч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж бүртгүүлэх бол түүний эцэг /эх/-ийн нэр, овог, өөрийн нэр, хаяг;
- оюуны өмчийн эрхийг нотлох бичиг, баримтын нзр, дугаар, олгосон огноо, товч утга, хүчинтэй хугацаа;
- бүртгэлд оруулж, хамгаалалтад авах барааны жагсаалт (барааны нэр, бараа, үйлчилгээний олон улсын ангиллын, эсхүл БТКУС-ын код).

ou baraa

Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн байгууллага саатуулах

Гаалийн байгууллага оюуны өмчийн эрхийн зөрчилтэй байж болзошгүй барааг дараахь тохиолдолд саатуулна:

- Оюуны өмчийн эрх эзэмшигч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн оюуны өмчийн эрхийг зөрчсөн барааг саатуулах тухай өргөдлийг гаалийн удирдах төв байгууллагад батлагдсан маягтын дагуу бичгээр гаргасан;
- Оюуны өмчийн газар, бусад төрийн байгууллага, туүнчлэн гадаад орны гаалийн байгууллага, бусад эрх бүхий байгууллага оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааг саатуулах тухай хүсэлтийг гаалийн удирдах төв байгууллагад батлагдсан маягтын дагуу бичгээр тавьсан;
- Гаалийн байгууллага оюуны өмчийн эрхийн зөрчилтэй байдал илэрхий байгаа барааг өөрийн санаачлагаар саатуулах нь зүйтэй гэж үзсэн.

Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг саатуулах шийдвэрийг гаалийн холбогдох байгууллагын дарга гаргаж, Гаалийн Ерөнхий Газраар дамжуулан Оюуны өмчийн газар болон өргөдөл, хүсэлт гаргагч, шаардлагатай тохиолдолд эрх эзэмшигчид саатуулснаас хойш ажлын 7 /долоо/ хоногт мэдэгдэнэ.

ou saatuulah

 

pdf ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХЭД ХАМААРАХ БАРААГ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГҮҮЛЭХ ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТ 1
pdf ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХЭД ХАМААРАХ БАРААГ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГҮҮЛЭХ ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТ 2
pdf

ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХЭД ХАМААРАХ БАРААНЫ ГААЛИЙН БҮРТГЭЛИЙН ЖАГСААЛТ 2021.10.01