mn GB
Mobile menu

Улсын хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх

Гаалийн бүрдүүлэлт

Онцлог бараа нэвтрүүлэх аж ахуйн нэгж, байгууллага “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг”-ийн маягтаар мэдүүлнэ.
Онцлог барааг гаалийн хилээр нэвтрүүлэх мэдүүлэгч тухайн асуудал хариуцсан яам, засгийн газрын агентлагаас тодорхойлолт авсан байна.
Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараа нь хэд хэдэн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байх тохиолдолд тодорхойлолтыг төрийн захиргааны холбогдох байгууллага тус бүрээс авна.
Төрийн захиргааны байгууллагын газар, хэлтсийн дарга, эсхүл түүний орлогч гарын үсэг зурж, уг байгууллагын тэмдэг дарсан тохиолдолд тодорхойлолтыг хүчин төгөлдөрт тооцно.
Тодорхойлолтыг 3 хувь үйлдэх бөгөөд түүнийг олгосон байгууллагад онцлог барааг нэвтрүүлж буй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд болон гаалийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллагад тус бүр 1 хувь үлдэнэ.
Гаалийн байгууллагатай сүлжээнд холбогдсон байгууллагууд тодорхойлолтыг гаалийн байгууллагад сүлжээгээр ирүүлж болно. Тодорхойлолт олгосон төрийн захиргааны байгууллага онцлог бараанд таних тэмдэг тавих буюу битүүмжилсэн байх шаардлагатай бөгөөд тэмдэг, битүүмжлэлийн хэв загварыг гаалийн байгууллагад урьдчилан мэдэгдсэн байна.

Тодорхойлолт олгох байгууллага:

Онцлог барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд төрийн захиргааны
дараахь байгууллагаас тодорхойлолт авсан байна:

- Геологи, эрдэс баялагийн чиглэлээр хийгдсэн судалгааны дээж, материал /зураг, өрмийн дээж, геологийн тайлан, мэдээлэл хадгалах хэрэгсэлд буулгасан судалгааны бичиглэл зэрэг/
- Газрын тосны чиглэлээр хийгдсэн судалгааны материал /зураг, өрмийн дээж, геологийн тайлан, мэдээлэл хадгалах хэрэгсэлд буулгасан судалгааны бичиглэл зэрэг/ https://mrpam.gov.mn/
- Батлан хамгаалах асуудалтай хамааралтай судалгаа шинжилгээ, газар нутгийн загвар дүрс, зураг зүйн материал – Батлан хамгаалах яам;
- Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний сорьц дээж – Байгаль орчин, аялал, жуулчлалын яам; http://www.mne.mn/mn/
- Ураны хүдэр, түүний баяжмал, цацраг идэвхит химийн элемент болон цацраг идэвхит изотоп /хуваагдагч буюу баялаг химийн элемент болон изотоп орно/, тэдгээрийн нэгдэл, тэдгээрийг агуулсан хольц, үлдэгдэл, БТКУС-ийн зүйл 28.44-т зааснаас бусад изотоп, тэдгээрийн химийн хувьд тодорхойлогдсон буюу органик биш нэгдэл зэргийн дээж, сорьц – Мэргэжлийн хяналтын ерөнхий газар; http://www.inspection.gov.mn/
- Лабораторийн болон үйлдвэрлэлийн зориулалтаар өсгөвөрлөх, үржүүлэх өвчин үүсгэгч нян, түүний хорны дээж, эрүүл хүний ийлдэс, оношлогоо эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалттай донорын цус, дархлалын хувирмал бэлдмэл, бичил биетний өсгөвөр, эмийн зүйл зэргийн дээж, сорьц – Эрүүл мэндийн яам; https://www.mohs.mn/
- Палеонтологийн болон археологийн олдворын дээж, сорьц – Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам; https://mecss.gov.mn/
- Үнэт металл, эрдэнийн чулууны дээж – Үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулууны чанар тодорхойлох лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн Сорьцын улсын хяналтын алба;
- Бүх төрлийн мал амьтны үр хөврөл, үржлийн өндөг, цус болон цусны ийлдэс, төрөл бүрийн эмгэг төрүүлэгч хорхой шавьж, бичил биетний өсгөвөр, амьтны хүүр, сэг, ялгадас, хөрс, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн зэргийн сорьц, дээж – Мэргэжлийн хяналтын ерөнхий газар; http://www.inspection.gov.mn/
- Согтууруулах ундаа, тамхины дээж – Гадаад харилцааны яам; http://www.mfa.gov.mn/