mn GB
Mobile menu

Зэрлэг ан амьтан, ургамал

CITES нь анх 1973 онд гарын үсэг зурсан хотын нэрээр нэрлэгдсэн “Вашингтоны конвенц” буюу англиар “Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora” монголоор “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци” юм.

1975 оны 7-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон эдүгээ 152 улс конвенцид нэгдэн орсон орсон байна.

Уг конвенцийн зорилго нь сав шим ертөнцийн чухал бүрдэл хэсэг болсон зэрлэг амьтан, ургамлын аль нэгэн зүйл олон улсын худалдаанд хэт их хэмжээгээр ашиглагдаж, устгах аюулд орохоос хамгаалах явдал төдийгүй уг конвенци тухайн зүйлийг хамгаалахын зэрэгцээ олон улсын хяналт зохицуулалттай худалдах явдал юм.

Уг конвенци нь 3 хавсралттай:

Нэгдүгээр хавсралтад олон улсын худалдаа нь тухайн зүйлийн оршин тогтноход нөлөө үзүүлж байгаа , эсвэл нөлөө үзүүлж болох, устгах аюулд орсон бүх зүйл хамаарна. Хоёрдугаар хавсралтад эдүгээ устгах аюулд ороогүй ч тухайн зүйлийн цаашид оршин тогтноход харшлахаар ашглалт явуулахгүй байх үүднээс олон улсын худалдааг хяналт зохицуулалттай явуулахгүй бол устгах аюулд орж болзошгүй зүйлүүд багтдаг. Гуравдугаар хавсралтад аль нэг тал өөрийн улсын нутаг дэвсгэрийн дотор зохицуулах шаардлагатай гэж тодорхойлсон ба тэдгээрийг худалдаалах явдлыг хянахад бусад талуудтай хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа зүйлүүд багтана.

Монгол улс тус конвенцид нэгдэн орох тухай хуулийг 1995 оны 5-р сарын 4-ны өдөр батлаг гаргасан бөгөөд манай улс 1996.04.04-ний өдрөөс нэгдэн орсноор 133 дахь гишүүн орон болсон.

Монгол улсаас энэ конвенцийн нэг, хоёрдугаар хавсралтад 14 зүйл хөхтөн, 71 зүйл шувуу, 8 зүйл ургамал, 2 зүйл загас, шавьж, мөлхөгч, тус бүр нэг зүйл орсон юм.

Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг зохицуулах үүрэгтэй Удирдан зохицуулах зөвлөл, Шинжлэх ухааны зөвлөлийг Конвенцийн 9-р зүйлийн 1.б заалтын дагуу байгуулан ажиллаж байна.

pdf ЗЭРЛЭГ АН АМЬТАН, УРГАМЛЫГ ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БООМТЫН ЖАГСААЛТ