mn GB
Mobile menu

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис

Нэг. Эрдэм шинжилгээний байгууллага

1. Эрүүл мэндийн яамны Анагаах ухааны хүрээлэн;
2. Шинжлэх ухааны академийн Хими-технологийн хүрээлэн;
3. Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэн;
4. Мал эмнэлгийн хүрээлэн;

Хоёр.Боловсролын байгууллага

5. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль;
6. Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлэг, биотехнологийн сургууль;
7. Монгол Улсын их сургуулийн Шинэ материал хими-технологийн төв;

Гурав. Бусад

8. Улсын мэргэжлийн хяналтын газрын Нэгдсэн лаборатори;
9. Улсын гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лаборатори;
10. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийг удирдах газар;
11. Эрүүл мэндийн яамны Сэтгэцийн эмгэг мансуурал судлалын төв;
12. Эрүүл мэндийн яамны Шүүх эмнэлгийн магадлах төв;
13. Мал эмнэлгийн эм бэлдмэл шалгах улсын нэгдсэн лаборатори;
14. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори;
15. Цагдаагийн ерөнхий газрын Шинжилгээний хүрээлэн.

ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЗОРИЛГООР МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ АШИГЛАХ ТУХАЙ

ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЗОРИЛГООР АШИГЛАХ МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫГ ИМПОРТЛОХ 

- Шинжилгээ, судалгаанд ашиглагдах мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын импортлох зөвшөөрлийг жилийн хэрэгцээний урьдчилсан тооцоог үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухай бүр олгоно.
- Импортлогч байгууллага нь экспортлогч талтай урьдчилан зөвшилцсөний үндсэн дээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг шинжилгээ, судалгааны зориулалтаар импортлох тухай гэрээ байгуулсан байна.
- Энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтад заагдсан байгууллага эдгээр байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис импортлох тусгай зөвшөөрөл бүхий эм ханган нийлүүлэх байгууллага шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглах мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг импортолж болно.
- Импортлогч байгууллага нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсынхилээр оруулж ирсэн тухайгаа улсын мэргэжлийн хяналтын байгууллага болон зөвшөөрөл олгогч байгууллагад хуульд заасан хугацаа /7 хоног/-ны дотор мэдэгдэнэ.

pdf ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЗОРИЛГООР АШИГЛАХ МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЖАГСААЛТ
pdf

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИС, ТЭДГЭЭРИЙН ТҮҮХИЙ ЭДИЙГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД ТАВИХ ХЯНАЛТЫН ТУСГАЙ ЖУРАМ