Гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд Гаалийн төв болон салбар лабораториуд нь дараах байдлаар шинэчлэгдэн шинээр баригдаж байна. Үүнд:
Гаалийн төв лаборатори:
ГТЛ-ийн шинэ барилгын зарим өрөөнүүдэд оруулах өөрчлөлтийг тоног төхөөрөмж нийлүүлэгч зарим компаниудын ирүүлсэн саналыг үндэслэн, тусгаж барилгын зургийн компанид хүргүүлсэн. Тухайлбал эрдэс түүхий эд, нүүрсний дээжүүдийг боловсруулахад гарах тоосыг хураах зориулалттай төхөөрөмжийг барилгын гадна байрлуулахад тохиромжгүй учраас дотор талд душны өрөөнд байрлуулахаар тохирсон.
Барилгын ажлын гүйцэтгэл 74.0%-тай байгаа бөгөөд 2020.12.01-нд улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
ГААЛИЙН ТӨВ БОЛОН САЛБАР ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ЖАГСААЛТ
- Үнийн нэхэмжлэх
- Сав баглаа боодлын тодорхойлолт
- Бараа худалдах, худалдан авах тухай гэрээ
- Тухайн бодисын үйлдвэрлэгчийн сертификат
- Гарал үүслийн гэрчилгээ /шаардлагатай тохиолдолд/
- ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн гэрчилгээний хуулбар
- Эрх бүхий байгууллагын зєвшєєрєл /БОНХЯ, ҮХААЯ, ЭМЯ, АМГТХЭГ-г.м/ шаардлагатай тохиолдолд
- Бараа бүтээгдэхүүнтэй холбоотой бусад бичиг баримтууд
Гаалийн төв лаборатори нь “Гаалийн тухай хууль”-д заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээг хийх, мансууруулах, сэтгэц нөлөөт бодисыг таньж илрүүлэх зорилго бүхий гаалийн хяналт, шалгалтын явцад гарсан маргаантай асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гаалийн байгууллагын нэг юм.
Химийн бодисоос дээж авах аргачлал
Янжуур тамхинаас дээж авах аргачлал
Согтууруулах ундаанаас дээж авах аргачлал