Гаалийн төв лаборатори нь “Гаалийн тухай хууль”-д заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа тээврийн хэрэгсэл болон тэдгээртэй холбоотой бичиг баримтад гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээг хийх, мансууруулах, сэтгэц нөлөөт бодисыг таньж илрүүлэх зорилго бүхий гаалийн хяналт, шалгалтын явцад гарсан маргаантай асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг гаалийн байгууллагын нэг юм.
Гаалийн төв лаборатори нь 2003 оноос хойш Стандартчилал, хэмжил зүйн газраас итгэмжлэгдсэн лабораторийн эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дараах нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд сорилт шинжилгээ хийж байна. Үүнд:
Гаалийн зорилгоор магадлан шинжилгээ хийдэг болсноорМонгол улс 1991 онд нэгдэн орсон “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн тухай Конвенцийг бодитойгоор хэрэгжүүлэхэд чухал түлхэц болсноос гадна барааны ангиллын кодыг үнэн зөв тодорхойлсноор гаалийн үнэ, үнэлгээг зөв тогтоох, ялгавартай татвартай ижилтөрлийн барааны хувьд буруутодорхойлон ангилснаас үүссэх татварын алдагдлыг багасгах, нэг төрлийн барааг гаалийн газар болгондөөр өөрөөр ангилахаас зайлсхийх, гаалийн болон бусад татварыг зөв ногдуулж, барагдуулах, статистик мэдээллийг үнэн зөв, бодитой гаргах, гаалийн зөрчлийг илрүүлэх, хориглосон, хязгаарласан бараанд тавих хяналтыг сайжруулахад чухал ач холбогдолтой.
Гаалийн төв лаборатори нь гаалийн хяналт шалгалтын явцад барааны ангиллын кодыг буруу мэдүүлж, татвараас зайлсхийх оролдлогыг таслан зогсоож, улсын төсвийг бүрдүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэж, сүүлийн 3 жилд 18 гаалийн газар, хороодоос ирүүлсэн 4061 аж ахуйн нэгжийн 950 гаруй нэр төрлийн барааны 14806 дээжинд шинжилгээ хийж, барааны ангиллын кодыг үнэн зөв тодорхойлон, 6935 дүгнэлтийг гаргаж, шинжилгээний хураамжаар 426,5 сая төгрөгийг улсын төсөвт оруулснаас гадна барааны ангиллын кодтой холбоотой 501 зөрчлийг илрүүлж, татвартай барааны ангиллын кодод хамруулснаар улсын төсөвт нийт 692,8 сая төгрөгийн татварыг нэмж оруулсан байна.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байгаатай холбогдуулан ГТЛ –ийн 2017-2020 оны стратеги зорилтын хүрээнд төмрийн хүдэр баяжмал болон зэс, цайрын баяжмал дахь үндсэн болон үнэт металлыг тодорхойлох шинжилгээний аргууд, нүүрсний голүзүүлэлт болох үнслэг , дэгдэмхий бодис, илчлэгийг тодорхойлох шинжилгээний аргуудыг шинээр нэвтрүүлэх, Бүс нутгийн итгэмжлэгдсэн лаборатори болох зорилт тавин ажиллаж байна.
ГААЛИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Тус лаборатори нь ГЕГ-ын даргын 2015 оны А/138 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын дагуу 18 ажилтны батлагдсан орон тоо.
МАНСУУРУУЛАХ БОЛОН СЭТГЭЦ НӨЛӨӨТ БОДИСЫН ШИНЖИЛГЭЭ
Харьяа гаалийн газар, хороод болон хууль хяналтын бусад байгууллага (ЦЕГ, ТЕГ, ХХЕГ-Хилийн тагнуулын газар, МХЕГ, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, Өмнөговь аймаг, Ханбогд сум дахь цагдаагийн газар)-аас нийт 274 ширхэг дээж ирүүлснээс 142-т мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн.
ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН АРГА, АРГАЧЛАЛУУД
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гаалийн хяналтыг сайжруулах, шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор 4 шинэ шинжилгээний аргыг нэвтрүүлсэн:
Үр дүн:Нийт 5 шинжилгээний шинэ аргачлал нэвтрүүлснээс 3 гүйцэд нэвтрүүлж, 2 шинжилгээний аргачлалыг нэвтрүүлэхийн тулд лабораторийн ажлын байрны орчинг сайжруулах, татах шүүгээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинжилгээнд шаардлагатай стандарт уусмал болон урвалж бодис, шил савыг захиалж авах шаардлагатай.
ХАМТРАН АЖИЛЛАДАГ ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИУД
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Ирүүлсэн дээжний нэр, төрөл
МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭГЭЭР ИЛЭРСЭН ЗӨРЧЛҮҮД
ГТЛ-ийн шинжилгээгээр нийт 267 ААН, байгууллагын 412 дээжинд зөрчил илэрсэн байна.. Үүнээс:
Барааны нэр төрлөөр авч үзвэл:
ГТЛ-ийн шинжилгээгээр нийт 267 ААН, байгууллагын 412 дээжинд зөрчил илэрсэн байна.. Үүнээс:
Барааны нэр төрлөөр авч үзвэл:
Үр дүн: Нийт илрүүлсэн зөрчлийг өмнөх 2015 оны жилийн эцэстэй харьцуулахад / зөрчилтэй дээж 165 байсан бол 2016 онд 412 дээжинд зөрчил илэрч,/ 2,5 дахин нэмэгдсэн нь ГЕГ-ын даргын А/201 тоот тушаалын хэрэгжилт сайжирсныг харуулж байна
Үр дүн: Нийт илрүүлсэн зөрчлийг өмнөх 2015 оны жилийн эцэстэй харьцуулахад / зөрчилтэй дээж 165 байсан бол 2016 онд 412 дээжинд зөрчил илэрч,/ 2,5 дахин нэмэгдсэн нь ГЕГ-ын даргын А/201 тоот тушаалын хэрэгжилт сайжирсныг харуулж байна
ЦААШДЫН ЗОРИЛТ
ГААЛИЙН САЛБАР ЛАБОРАТОРИУД
Гаалийн төв лаборатори нь өөрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн, улсын хилээр нэвтэрч буй барааны урсгал хөдөлгөөнийг саатуулалгүйгээр гаалийн хяналтыг сайжруулах зорилгоор хилийн боомтууд дээр түүхий нефть болон нефтийн бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, химийн бодис, хар тамхи мансууруулах бодисыг шинжлэх чадвар бүхий 5 салбар лабораториудыг ажиллуулж, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна. Үүнд:
Гаалийн салбар лабораториудыг байгуулснаар гадаад худалдааг хөнгөвчлөөд зогсохгүй гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааг 2-3 хоногоор багасгаж, бизнес эрхлэгчдэд хөнгөн шуурхай үйлчлэн, тэдний зардлыг 1,5-2 дахин хэмнэхэд чухал нөлөө үзүүлсэн.
Замын-Үүд дэх гаалийн газрын салбар лаборатори
Замын-Үүд дэх гаалийн газрын Салбар лаборатори нь ГЕГ-ын даргын 2007 оны 04 сарын 15-ны өдрийн тушаалаар үүсгэн байгуулагдсан.
Азийн хөгжлийн банкны санхүүгийн тусламжтайгаар 2011 онд “Бүс нутгийн гаалийн лаборатори” төслийн хүрээнд нил улаан туяаны спектрометр /Spectrum 100 FTIR spectrometer/, IONSCAN 500DTзэрэг тоног төхөөрөмжүүд суурилуулагдан шинжилгээний хүрээгээ өргөтгөсөн.
Одоо тус салбар лаборатори нь ГУАБ-шинжээч 1, ГУБ-шинжээч 2 бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Шинжилгээний төрөл:
Хар тамхи мансууруулах болон тэсрэх бодисын шинжилгээ
Гаалийн салбар лаборатори нь анх 2012 онд СХЗГ-аас химийн бодис хар тамхи, мансууруулах бодисын сорилт, шинжилгээ хийх чиглэлээр итгэмжлэгдэв.
2014 онд MNS ISO/IEC 17025:2007 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын зохих шаардлагыг хангасан гэж үзээд СХЗГ-ын даргын тушаалаар 2018 он хүртэл 4 жилийн хугацаатай давтан итгэмжилж,сорилт шинжилгээ хийх итгэмжлэгсэн лабораторийн эрхийг сунгасан.
ДОРНОД АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН САЛБАР ЛАБОРАТОРИ
Дорнод аймаг дахь гаалийн газрын салбар лаборатори нь ГЕГ-ын даргын 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 34 тоот тушаалаар анх байгуулагдсан.
Дорнод дахь гаалийн газарт түүхий нефть болон нефтийн бүтээгдэхүүнд нарийвчлан шинжилгээ хийх чадвартай лабораторийг байгуулсанаар магадлан шинжилгээг тухайн хилийн боомтуудад ойртуулан, экспортонд гарч буй түүхий нефтийн гаалийн бүрдүүлэлтэд тавих хяналтыг сайжруулах нөхцлийг бүрдүүлсэн.
Тус лабораторийн тоног төхөөрөмж, хэмжих хэрэгсэл нь 2010 оны Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар“Бүс нутгийн гаалийн лаборатори” төслийн хүрээнд нийлүүлэгдэн суурилуулагдсанаар шинжилгээ хийж байна.
Дорнод дахь гаалийн салбар лаборатори нь ГУАБ-Шинжээч-1, ГУБ-Шинжээч-2 бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Шинжилгээний төрөл:
Гаалийн салбар лаборатори нь анх 2012 онд СХЗГ-аас химийн бодис, хар тамхи, мансууруулах бодис, түүхий нефть болон нефтийн бүтээгдэхүүнийн сорилт, шинжилгээ хийх чиглэлээр итгэмжлэгдэв.
Багаж тоног төхөөрөмж:
1.Химийн бодис, мансууруулах болон сэтгэцэд нөдөөт бодис тодорхойлох
2.Түүхий нефтийн найрлагын бүрэлдэхүүн тодорхойлох багаж
3.Түүхий нефть болон нeфтийн бүтээгдэхүүнд ус тодорхойлох багаж
4.Түүхий нефть болон нефтийн бүтээгдэхүүнд зууралдлага тодорхойлох багаж-
5.Түүхий нефть болон нефтийн бүтээгдэхүүнд хүхэр тодорхойлох багаж
6.Нефтийн бүтээгдэхүүнд октан болон цетан тоо тодорхойлох:
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН САЛБАР ЛАБОРАТОРИ
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг дахь гаалийн салбар лаборатори нь ГЕГ-ын дарын 2007 оны 10 сарын 16-ны өдрийн 653тоот тушаалаар байгуулагдсан.
Тус салбар лаборатори нь 2010 онд Монгол улсын Засгийн газраас төрийн захиргааны шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар хэрэгжүүлсэн “Бүс нутгийн гаалийн лаборатори” төслийн хүрээнд тоног, төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлж ажиллах болсон байна.
Одоо тус салбар лаборатори нь шинжээч - ГУАБ 1, шинжээч - ГУБ 2 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Сэлэнгэ дэх Гаалийн газрын Алтанбулаг дахь гаалийн салбар лаборатори нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар болон Алтанбулаг боомтоор аж ахуйн нэгж байгууллагуудын импортлож буй бараанаас гаалийн зорилгоор магадлан шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн химийн бодис, шар айрагны дээжүүдэд БТКУС-ийн дагуу ангиллын кодыг тодорхойлох зорилгоор магадлан шинжилгээ хийж гүйцэтгэн ажиллаж байна.
Шинжилгээний төрөл:
Тус гаалийн салбар лаборатори нь 2013 оны 12 сард ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн “Нил улаан туяаны спектрометр” “ИК-Е100” гэх сүүлийн үеийн шинжилгээний багажийг суурилуулан 2014 оны 1 сараас шинжилгээндээ ашиглаж байна. Энэхүү багаж нь хатуу шингэн төлөвт байгаа химийн бодисын цахилгаан соронзон долгионыг шингээх чанарт үндэслэн нил улаан туяаны спектрт бодисын бүтцийг тодорхойлдог чанарын шинжилгээг хийхэд ашигладаг багаж юм.
Согтууруулах ундааны шинжилгээгээр бүх төрлийн шар айрагт Монгол улсын болон олон улсынMNS 2020:2015, MNS 5135:2002, MNS 0181:2008 стандартуудын дагуу Спиртлэг, хүчиллэг, анхны шүүсний хандлагын нягт, хөөс тогтворжилт зэрэг үзүүлэлтээр шинжилгээ хийж БТКУС-ийн кодыг тодорхойлж байна.
САЙНШАНД ДАХЬ ГААЛИЙН ГАЗрын ЧОЙР ДАХЬ
ГААЛИЙН САЛБАР ЛАБОРАТОРИ
Сайншанд дахь гаалийн газрын харьяа Чойр дахь гаалийн салбар лаборатори нь Монгол улсын засгийн газрын Азийн хөгжлийн банкны техникийн тусламжтайгаар гаалийн ерөнхий газрын даргын 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 34 тоот тушаалаар экспортын хайлуур жоншинд шинжилгээ хийж гүйцэтгэхээр анх үүсгэн байгуулагдсан.
Шинжилгээний төрөл:
Тус лаборатори нь Сайншандын гаалийн газрын Чойр, Бор-Өндөр, Айраг зэрэг Гаалийн салбаруудаас жонш экспортлож буй аж ахуйн нэгж байгууллагуудын хайлуур жоншны хүдэр, баяжмалд агуулагдах кальцийн фторидын агууламжийн хэмжээг тогтоож, БТКУС-ийн дүрмийн дагуу ангиллын кодыг тодорхойлох зорилгоор магадлан шинжилгээ хийж гүйцэтгэж байна.
Үүсгэн байгуулагдсанаас хойш нийт давхардсан тоогоор 746 аж ахуйн нэгжийн нийт 1243 дээжинд магадлан шинжилгээ хийж улсын төсөвт 62.150.000 төгрөгийг төвлөрүүлээд байна.
Цаашид нефтийн бүтээгдэхүүний шинжилгээний арга, аргачлалыг нэвтрүүлж шинжилгээний нэр төрлөө нэмэгдүүлэн, итгэмжлэлийн хүрээг өргөтгөхөөр зорилт тавьж ажиллаж байна.