Гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд Гаалийн төв болон салбар лабораториуд нь дараах байдлаар шинэчлэгдэн шинээр баригдаж байна. Үүнд:
Гаалийн төв лаборатори:
ГТЛ-ийн шинэ барилгын зарим өрөөнүүдэд оруулах өөрчлөлтийг тоног төхөөрөмж нийлүүлэгч зарим компаниудын ирүүлсэн саналыг үндэслэн, тусгаж барилгын зургийн компанид хүргүүлсэн. Тухайлбал эрдэс түүхий эд, нүүрсний дээжүүдийг боловсруулахад гарах тоосыг хураах зориулалттай төхөөрөмжийг барилгын гадна байрлуулахад тохиромжгүй учраас дотор талд душны өрөөнд байрлуулахаар тохирсон.
Барилгын ажлын гүйцэтгэл 74.0%-тай байгаа бөгөөд 2020.12.01-нд улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Оюутолгой дахь гаалийн салбар лаборатори:
Экспортоор гарч байгаа зэсийн баяжмал шинжлэх чадамж бүхий лабораторийг Оюутолгой гаалийн салбарт байгуулж байна.
Тус салбар лабораторийн барилгын ажлын гүйцэтгэл 95%-тай байгаа бөгөөд 2020.10.01-нд улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Дотор ажил бүрэн хийгдэж дууссан ба гадна тохижилтын ажил хийгдэж байна.
ДоГГ-ын Баянхошуу боомт дахь гаалийн салбар лаборатори:
Химийн бодис, бэлдмэл, газрын тосны бүтээгдэхүүн, шинжлэх чадамж бүхий лабораториудыг Дорнод аймаг дахь гаалийн газрын Баянхошуу боомтод байгуулж байна. Лабораторийн болон уурын зуухны барилгын угсралт, засалын ажлууд болон гадна тохижилтын ажил бүрэн хийгдэж дууссан.Тус салбар лабораторийн барилгын ажлын гүйцэтгэл 100%-тай ба улсын комисст хүлээлгэн өгсөн.
ГААЛИЙН ЛАБОРАТОРИЙН ШИНЭЧЛЭЛ ДЭЛГЭРЭНГҮЙ ЭНДЭЭС ТАТАЖ АВАХ