mn GB
Mobile menu

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМ

Гаалийн бүрдүүлэлтийн горим гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаар тогтоосон хэм хэмжээ, нөхцөл, шаардлагыг хэлнэ. Горимыг сонгосноор барааг байршуулах боломж, гаалийн бүрдүүлэлт болон гаалийн шалгалт хийх дараалал, тухайн бараанд төлөх гаалийн татварын хувь хэмжээ, татвартай холбоотой бусад харилцан хамаарал бүхий асуудлыг шийдвэрлэх боломжтой болдог.

Гаалийн бүрдүүлэлтийн горимын тусламжтайгаар барааг улсын хилээр нэвтрүүлэх дараалал, бараа байрших нөхцөл болон түүнийг гаалийн нутаг дэвсгэрт эсвэл түүний гадна ашиглах боломж, горим сонгогчийн эрх үүрэг, тодорхой тохиолдолд тухайн бараа болон түүнийг улсын хилээр нэвтрүүлэх этгээдийн статуст тавих нэмэлт шаардлагыг тус тус тодорхойлдог.

Гаалийн бүрдүүлэлтийн горимын ангилал
- барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах;
- барааг хилийн чанадад гаргах;
- гаалийн баталгаат бүс;
- барааг дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих;
- барааг хүлээн авахаас татгалзах, устгах;
- тусгай горим.

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМЫН ТӨРӨЛ:

Барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулах горим дараахь төрөлтэй байна:
- барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах;
- барааг дотоодын хэрэглээнд зориулан боловсруулах;
- барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах;
- барааг гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах;
- барааг гаалийн нутаг дэвсгэрт буцаан оруулах.

Барааг хилийн чанадад гаргах горим дараахь төрөлтэй байна:
- барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах;
- барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах;
- барааг хилийн чанадад боловсруулах;
- барааг хилийн чанадад буцаан гаргах.

Гаалийн баталгаат бүсийн горим дараахь төрөлтэй байна:
1. Гаалийн баталгаат агуулах
Зорилго: Аж ахуйн нэгж, байгууллагуудад зах зээл хайх боломжийг бүрдүүлэх, гаалийн болон бусад татвар төлөх хугацаа олгох.
2. Гаалийн баталгаат үйлдвэрийн газар
Зорилго: Улсын эдийн засагт тэргүүлэх ач холбогдол бүхий тодорхой салбар, тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэлийг хөхүүлэн дэмжих, тодорхой нэрийн барааны дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх.
3. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар
Зорилго: Тэргүүний техник технологи судлах, захиалах нөхцөлийг бүрдүүлэх
4. Гаалийн баталгаат барилгын талбай
Зорилго: Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий барилга байгууламжийг гадаадын барилгын материалыг ашиглан барих ажлыг хөхүүлэн дэмжих
5. Татваргүй барааны дэлгүүр
6. Гаалийн тусгай бүс
Зорилго: Тодорхой нэг салбарын хөгжлийг дэмжих, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх.

Барааг дамжуулан өнгөрүүлэх, шилжүүлэн ачих горим дараахь төрөлтэй байна:
- барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх;
- барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх;
- гаалийн шилжүүлэн ачих.

Тусгай горим дараахь төрөлтэй байна:
- улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг гаалийн хилээр нэвтрүүлэх;
- дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын барааг гаалийн хилээр нэвтрүүлэх;
- улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх;
- зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх;
- чөлөөт бүсийн горим.

Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам, горимын код, тухайн горимын дагуу шаардагдах бичиг, баримтын жагсаалтыг Гаалийн удирдах төв байгууллага батална.

 

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ГОРИМЫН КОД, ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЯЛГАА

Шилэн дансны утасны жагсаалт

Байгууллагын нэр Төсвийн шууд захирагчийн нэр Нягтлан бодогчийн нэр Нягтлан бодогчтой холбогдох утас Цахим хаяг Веб хуудас Шилэн данс
1 Гаалийн ерөнхий газар Б.Асралт Д.Долгорсүрэн 99096331 d.dolgorsuren@customs.gov.mn www.customs.gov.mn https://shilendans.gov.mn/org/7542
2 ГЕГ-ын Үйлчилгээ аж ахуйн алба Ц.Отгонжаргал А.Болор-Эрдэнэ 99026837 bolorerdene.a@customs.gov.mn www.customs.gov.mn https://shilendans.gov.mn/org/694
3 Улаанбаатар хот дахь гаалийн газар Д.Солонго Д.Гантөмөр 99093377 gantumurdorj@customs.gov.mn www.ub.customs.gov.mn https://shilendans.gov.mn/org/695
4 Буянт-Ухаа дахь гаалийн газар С.Цэцгээ Б.Урангоо 99197732 urangoo_1434@customs.gov.mn www.buyant-ukhaa.customs.gov.mn https://shilendans.gov.mn/org/696
5 Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар Б.Даваасүрэн Б.Ганбат 99014282 ganbat1324@customs.gov.mn www.post.customs.gov.mn https://shilendans.gov.mn/org/697
6 Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар М.Дамдинхорол С.Чулуунбат 99037016 selengesanhuu@customs.gov.mn www.selenge.customs.gov.mn https://shilendans.gov.mn/org/723
7 Замын-Үүд дэх гаалийн газар Д.Зоригоо Д.Удвалмядаг 91914277 udvalmyadag.g@customs.gov.mn www.zamiinuud.customs.gov.mn https://shilendans.gov.mn/org/709
8 Ховд аймаг Булган дахь гаалийн газар О.Лхагва-Эрдэнэ О.Пүрэвсүрэн 99074304 o.purevsuren1143@customs.gov.mn khovd@customs.gov.mn https://shilendans.gov.mn/org/728
9 Дорнод аймаг дахь гаалийн газар Б.Гэрэлт-Од Д.Энхбаяр 99906855 enkhbayar855@customs.gov.mn www.dornod.customs.gov.mn https://shilendans.gov.mn/org/711
10 Баян-Өлгий аймаг дахь гаалийн газар С.Хавал С.Алтанзул 89029777 altanzul.s@customs.gov.mn www.bayanulgii.customs.gov.mn https://shilendans.gov.mn/org/701
11 Орхон аймаг дахь гаалийн газар Б.Майдармаа Б.Оюунтуяа 99351215 oyuntuya@customs.gov.mn www.orkhon.customs.gov.mn https://shilendans.gov.mn/org/744
12 Увс аймаг дахь гаалийн газар Д.Баттогтох Д.Гантөмөр 88089994 gantumur.d@customs.gov.mn www.uvs.customs.gov.mn https://shilendans.gov.mn/org/726
13 Өмнөговь Гашуунсухайт дахь гаалийн газар Б.Мөнх-Амар Н.Ариунболд 89813426 ariunbold527@customs.gov.mn www.gashuunsuhait.customs.gov.mn https://shilendans.gov.mn/org/717
14 Сайншанд дахь гаалийн газар О.Цэенрэгзэн Б.Даваадулам 88083944 sainshand@customs.gov.mn sainshand@customs.gov.mn https://shilendans.gov.mn/org/708
15 Дархан-Уул аймаг дахь гаалийн газар Д.Даваасүрэн Х.Алтанзул 99373336 altanzul_1528@customs.gov.mn www.darkhancustoms.mn https://shilendans.gov.mn/org/733
16 Өмнөговь Шивээхүрэн дэх гаалийн газар М.Өнөрбуян Л.Гантуяа 80161055 gantuya@customs.gov.mn shiveekhuren@customs.gov.mn https://www.shilendans.gov.mn/org/716
17 Хөвсгөл Ханх дахь гаалийн хороо Ч.Саранхүү Г.Пүрэвсүрэн 89007064 purevsuren.g@customs.gov.mn khuvsgul@customs.gov.mn https://www.shilendans.gov.mn/org/730
18 Завхан Арцсуурь гаалийн хороо Р.Цэрэндорж Д.Ганбилэг 99601167 ganbileg.d@customs.gov.mn zavkhan@customs.gov.mn https://www.shilendans.gov.mn/org/6548
19 Сүхбаатар Бичигт дэх гаалийн газар Н.Амарбаатар Х.Нурлан 99070776 bichigt@customs.gov.mn bichigt@customs.gov.mn https://www.shilendans.gov.mn/org/721
20 Говь-Алтай Бургастай гаалийн хороо Д.Эрдэнэсүх  Д.Жамбалсүрэн 99160638 jambalsuren.d@customs.gov.mn govi_altai@customs.gov.mn https://www.shilendans.gov.mn/org/706