Гадаад хамтын ажиллагааны хэлтэс нь гадаад орны гаалийн байгууллагатай хоёр талын найрсаг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх чиг үүргийн хүрээнд Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хэлэлцээрийг сүүлийн 5 жилд Бүгд Найрамдах Беларусь Улс, БНЭУ-тай байгуулж, өнөөдөр хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 16 оронтой байгуулаад байна. Хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд хоёр хөрш болон бусад орны гаалийн байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн онцлог ажлуудаас дурдвал:
ХӨРШ ОРНУУДТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ХАМТЫН АЖИЛЛАГАА. Аливаа улс орны хөгжилд хөрш орнуудтайгаа өрнүүлж буй хамтын ажиллагаа голлох үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улс нь нутаг дэвсгэрийн хувьд дэлхийн 19 дэх том гүрэн хэдий ч далайд гарцгүй, хоёр том гүрний дунд оршдог онцлогтой билээ. Иймд Монголын гаалийн байгууллага хөрш орнуудынхаа гаалийн байгууллагуудтай бүх түвшинд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хөгжүүлэх нь хамгаас чухал юм.
Зураг 1. Монгол-Оросын гаалийн байгууллагын хамтын ажиллагаа (2013-2017 он)
Хоёр байгууллагын дарга нарын 11 дүгээр уулзалтаар дараах асуудлуудыг хэлэлцэж, харилцан санал солилцсон. Үүнд:
ОХУ-ын Сочи хотноо 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан хоёр орны гаалийн байгууллагын өндөр хэмжээний уулзалтаар гаалийн зөрчилтэй тэмцэх чиглэлээрхамтран ажиллах Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор монголын гаалийн ажилтнуудад зориулан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж байгаамансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бодисыг таньж илрүүлэхэд шаардлагатай гаальчдын чадвар, мэдлэгийг дээшлүүлэх сургалтын талаар харилцан тохиролцсоны дагуу тус сургалтыг 09 дүгээр сард Монгол Улсад амжилттай зохион байгуулав. Тус сургалтад монголын гаалийн нийт ажилтнуудаас 100 гаруй байцаагч, ахлах байцаагчхамрагдсан нь нийт гаалийн ажилтнуудын 10 орчим хувийг эзэлж байна. Түүнчлэн Алтанбулаг-Хиагт боомтод тодорхой нэр төрлийн барааны рентген зургийг харилцан солилцож, статистикийн зэрэгцүүлэлтийг хийж хэвшүүлэн, үр дүнд нь эрсдэл тооцон ажиллаж эхэлсэн, мөн 2014 оны 03 дугаар сард монгол-оросын гаалийн байгууллагын хооронд анх удаа видео хурал зохион байгуулсан зэрэг шинэ ажлууд хийгдлээ.
Монгол-Хятадын гаалийн хамтын ажиллагаа: “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 1993 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулснаар Монгол, Хятадын гаалийн хамтын ажиллагааны суурь тавигдсан юм. Энэ цагаас хойш хоёр орны хамтын ажиллагаа хоср Засгийн газрын болон хоёр гаалийн байгууллагын хооронд байгуулагдсан хэлэлцээр, протокол, санамж бичиг, төлөвлөгөө зэрэг 7 үндсэн баримт бичгээр зохицуулагдаж байна.>
Монгол-Хятадын гаалийн байгууллагын дарга болон дэд дарга нарын уулзалтыг 2014 онд 2 удаа Монгол Улсад болон БНХАУ-д, 2016 онд Монгол Улсад зохион байгуулж, дээрх үндсэн баримт бичгийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байна.
Монгол Улс, БНХАУ-ын гаалийн "Хилийн хамтарсан шалгалт"-ын ажлын хэсгийг анх 2006 онд байгуулан, 8 удаагийн уулзалтыг зохион байгуулж, манифестийн мэдээллийг цаасаар болон цахим хэлбэрээр солилцох, ачааны рентген зураг солилцох, үүнтэй уялдуулан манифестийн мэдээллийг ижилтгэх, цахим хэлбэрээр мэдээлэл солилцохтой холбоотой технологийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зэрэг олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ирлээ. “Хилийн хамтарсан шалгалт”-ын ажлын хэсгийн сүүлийн 3 хуралдааныг ГЕГ-ын чиглэл хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй хамтран амжилттай зохион байгуулж, гаалийн хяналтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Дараах зурагт сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол-Хятадын гаалийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлаас тоймлон үзүүллээ.
Зураг 2. Монгол-Хятадын гаалийн байгууллагын хамтын ажиллагаа (2013-2017 он)
Монгол-Хятадын гаалийн дарга нарын айлчлалын үр дүнд хамтарсан шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, статистикийн зөрүүнд дүн шинжилгээ хийх, зөрчлийн мэдээлэл солилцох механизм бий болгох, мэдээллийн технологийн шинжээчдийн уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцоход учир буй технологийн хүндрэлээс гарах, Манжуур-Дорнодын гаалийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцаа холбоогоо сайжруулах, бусад хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн амжилттай нэвтрүүлсэн байна.
ХОЁР ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ БУСАД ОРОН: Монголын гаалийн байгууллага дэлхийн улс орнуудын гаалийн байгууллагатай найрсаг, хамтын ажиллагааг өрнүүлэхэд ихээхэн анхаарч, өнөөгийн байдлаар хоёр талт хамтын ажиллагааг 16 оронтой байгуулан ажиллаж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд хоёр талт хамтын ажиллагаа бүхий орнуудын гаалийн байгууллагатай хийсэн онцлох ажлуудыг товчлон үзүүллээ.
Зураг 3. Хоёр талт гаалийн байгууллагын хамтын ажиллагаа (2013-2017 он)