Олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт боомтод 2017 оны 03 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Монгол-Оросын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ажлын хэсгийн уулзалт болов. Уг уулзалтыг Гаалийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвийн дарга Б.Ганзориг ахалсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Алтанбулаг-Хиагт боомтод ажиллаа.
Монгол талаас ГЕГ-ын Мэдээллийн технологийн төвийн дарга Б.Ганзориг, СэГГ-ын дарга М.Дамдинхорол, СэГГ-ын гаалийн бүрдүүлэлтийн албаны дарга Б.Төмөр-Очир, ГЕГ-ын Гаалийн хяналт, шалгалтын газрын ГУБ Б.Мөнхбаяр, МТТ-ийн програм хариуцсан ГУБ Д.Өлзийбүрэн, систем хариуцсан ГУБ Б.Баасанжаргал, СэГГ-ын Рентген тоног төхөөрөмж хариуцсан ГУБ М.Саруул, Мэдээллийн технологи хариуцсан ГУБ Д.Энх-Амар, ГЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн С.Анар нар оролцлоо.
Оросын талаас ОХУ-ын ХГА-ны Мэдээллийн техникийн гаалийн төв газрын 24 цагийн техникийн албаны дарга А.И.Сердитов, ОХУ-ын ХГА-ны Мэдээллийн техникийн гаалийн төв газрын 24 цагийн техникийн албаны тэргүүлэх инженер С.В.Баяндин, Сибирийн гаалийн газрын гаалийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх тасгийн дарга Г.П.Варфоломеев, Сибирийн гаалийн газрын харилцаа холбоо, тооцоолон бодох систем хангамжийн хэлтсийн дарга Д.А.Решетников, Сибирийн гаалийн газрын буриадын гаалийн байгууллагын даргын үүрэг гүйцэтгэгч Н.А. Белова, Сибирийн гаалийн газрын буриадын гаалийн байгууллагын мэдээллийн техникийн албаны дарга Б.Г.Ганжуров, Сибирийн гаалийн газрын буриадын гаалийн байгууллагын рентген тоног төхөөрөмжийн албаны дарга А.С.Протасов нар тус тус оролцлоо.
2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан “Гаалийн хяналтын үр дүнг сайжруулах зорилгоор рентген тоног төхөөрөмж ашиглан авсан мэдээллийг солилцох тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Оросын Холбооны Улсын холбооны гаалийн алба хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын харъяа Алтанбулаг, Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн албаны Сибирийн гаалийн газрын харъяа Буриадын гаалийн байгууллагын Хиагт олон улсын авто замын хилийн боомтод суурилуулсан рентген тоног төхөөрөмж ашиглан хилээр гаргаж буй бараа, тээврийн хэрэгсэлд хийсэн гаалийн хяналтын үр дүнгийн талаарх мэдээллийг Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн албаны хооронд харилцан цахим хэлбэрээр солилцох, дамжуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах. Уфа хотноо 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдөр байгуулсан “Тодорхой нэр төрлийн бараанд хийх гаалийн хяналтын үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба хоорондын протокол”-д заасан Манифестын хүрээнд хилээр гаргах барааны талаарх мэдээллийг Талууд урьдчилан солилцоно. Урьдчилсан мэдээллийг манифестын зурган дүрс хэлбэрээр илгээнэ гэсэн заалтын хүрээнд ажлын хэрэгжилт, харилцан тулгарч буй асуудал, хоошид асуудлыг яаж шийдвэрлэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцлоо.
2017 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Монголын ажлын хэсгийн бүрэлдэхүүн ОХУ-ын Хиагт боомтод очиж ОХУ-ын ХГА-ны Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдтэй хуралдсан. Хуралдаан эхлэхийн өмнө Монголын ажлын хэсгийн бүрэлдэхүүн ОХУ-ын Хиагт боомтод байрлах рентген тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа, ашиглалтын явцтай танилцав.
Хуралдааныг нээж Сибирийн гаалийн газрын буриадын гаалийн байгууллагын мэдээллийн техникийн албаны дарга Б.Г.Ганжуров уг хэлж нээж, үргэлжлүүлэн ОХУ-ын ХГА-ны Мэдээллийн техникийн гаалийн төв газрын 24 цагийн техникийн албаны тэргүүлэх инженер С.В.Баяндин тулгарч буй асуудлыг харилцан хэлэлцлээ.
Хилээр нэвтрэч буй тээврийн хэрэгсэлд рентген тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийсэн зураг, дүрсийг хоёр тал IBM Websphere MQ програм хангамжийг ашиглан солилцох техникийн талаар санал солилцож, авч хэрэгжүүлах ажлын тал дээр тохиролцлоо.
2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Оросын ажлын хэсгийн бүрэлдэхүүн МУ-ын Алтанбулаг боомтод хүрэлцэн ирж Алтанбулаг боомтын барилга байгууламж, үйл ажиллагаатай танилцлаа.
IBM Websphere MQ програм хангамжийг ашиглан ГЕГ-ын МТТ-ийн ГУБ Д.Өлзийбүрэн, ГУБ Б.Баасанжаргал, ОХУ-ын ХГА-ны Мэдээллийн техникийн гаалийн төв газрын 24 цагийн техникийн албаны дарга А.И.Сердитов, ОХУ-ын ХГА-ны Мэдээллийн техникийн гаалийн төв газрын 24 цагийн техникийн албаны тэргүүлэх инженер С.В.Баяндин нар тус програмыг Монголын талд туршиж үзэн хэрхэн мэдээллээ дамжуулах, програм хангамж хэрхэн ажиллах шийдлээ харилцан тохиролцож, 14 хоногийн турш хоёр талд дотооддоо мэдээллээ дамжуулах туршилт хийж ахин Монгол Оросын хооронд сүлжээний холболтыг үүсгэж туршилтыг эхлүүлэхээр тохиролцлоо.