mn GB
Mobile menu

БНХАУ-ЫН НИЙГМИЙН АЮУЛААС ХАМГААЛАХ ЯАМНЫ ЗАХИРАЛ ЛИЮ ЮЭЖИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ЗОЧЛОВ.

0J8A2294

     БНХАУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яамны захирал Лию Юэжин тэргүүтэй төлөөлөгчдийг 2014 оны 10 дугаар сарын 07-нд Гаалийн ерөнхий газарт хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монголын талаас Гаалийн ерөнхий газрын Хууль сахиулах, худалдааг хөнгөвчлөх газар, Гаалийн зөрчил хөдөлгөөнт хяналтын газрын удирдах албан тушаалтнууд, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн удирдах албан тушаалтнууд байлцав.

Дэлгэрэнгүй: БНХАУ-ЫН НИЙГМИЙН АЮУЛААС ХАМГААЛАХ ЯАМНЫ ЗАХИРАЛ ЛИЮ ЮЭЖИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ГААЛИЙН ЕРӨНХИЙ...

ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХОРООНЫ 13-Р УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО (2)

zurag.jpg

Азийн Хөгжлийн Банкны Төв Азийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийнГаалийн хамтын ажиллагааны хорооны 13-р уулзалтыг Киргиз улсын Гаалийн байгууллагатай хамтран 2014 оны 9-р сарын 22-23-ны өдрүүдэд Киргиз улсын Иссикул хотод зохион байгуулагдлаа.

Уулзалтад Төв Азийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийнгишүүн орон болох Афганистан, Азербайджан, БНХАУ, Казакстан, Киргиз, Монгол, Пакистан, Тажикистан, Туркменистан, АХБ, Дэлхийн гаалийн байгууллага, Япон (донор) болон Узбекстан орнуудын Гаалийн байгууллага дэд сайд, дарга зэрэг удирдах ажилтнууд, Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын харьяа Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга Т.Мөнхчулуун, Улаанбаатар хотын гаалийн газрын дарга Д.Довчинсүрэн зэрэг төлөөлөгчид оролцлоо.

Дэлгэрэнгүй: ТӨВ АЗИЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ГААЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ...

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

uulzalt

Айлчлалын зорилго

БНСУ-ын Гаалийн байгууллагын дарга Ким Нак Хой-гоос ирүүлсэн урилгын дагуу БНСУ-ын Гаалийн албанд зочилж, БНСУ-Монгол Улсын гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашид хамтран ажиллах чиглэлийг харилцан тохиролцох.

Айлчлалын хугацаа

Айлчлал2014 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд зохион БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА О.ГАНБАТ ТЭРГҮҮТЭЙ МОНГОЛЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БҮГД...

Гаалийн ерөнхий газар болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

0J8A1388

    Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хоорондох Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Гаалийн ерөнхий газрыг төлөөлж дарга О.Ганбат болон Монгол Улс дахь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийг төлөөлж суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ричард Х.Чен нар 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Гаалийн ерөнхий газарт гарын үсэг зурлаа.

Дэлгэрэнгүй: Гаалийн ерөнхий газар болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Харилцан ойлголцлын санамж...

ХОЁР ОРНЫ БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАА.

0J8A8454


Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-той хиллэдэг боомтуудын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, боомтын дэд бүтцийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, зохион байгуулалтыг сайжруулж, боомтын аюулгүй хурдан нэвтрэлтийг өргөжүүлэх, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг газар дээр нь судлан шийдвэрлэх зорилго бүхий хоёр орны холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдан ажиллаа.

Дэлгэрэнгүй: ХОЁР ОРНЫ БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАА.

“Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт” семинарт Гаалийн байгууллага оролцож байна.

хурал17

“Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөөлөл” сэдвийн хүрээнд өрнөж буй уг хуралд 40 гаруй улсын төлөөлөл оролцож байна. Далайд гарцгүй, хөгжиж буй орны төлөөлөл дэлхийн худалдаанд оролцохдоо бусад орноос хоёр дахин урт зам туулж, хоёр дахин өндөр зардал гаргадаг тул дэлхийн нийт худалдааны дөнгөж 1.1 хувийг эзэлдэг байна. Түүнчлэн далайд гарцгүй 19 орны нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 1000 ам.доллараас бага байдаг байна.

Дэлгэрэнгүй: “Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт” семинарт Гаалийн...

“Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа-практикт” сэдэвт олон улсын чуулганд Монголын Улсын Гаалийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

tsendee GUB copy

Улс орнуудын Гаалийн их сургуулиудын холбоо, Азербайжаны Гаалийн байгууллагатай хамтран “Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа-практикт” сэдэвт чуулга, уулзалтыг 2014 оны 5 дугаар сарын 21-23-ны хооронд зохион байгуулсан. Монгол Улсын ГЕГ-ын Татвар, орлогын хэлтсийн гаалийн улсын байцаагч Д.Цэндсүрэн “Монголын Гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт илтгэлээ редакцийн зөвлөлд илгээн, улмаар шалгарч энэхүү чуулга, уулзалтад Монголын Гаалийн байгууллагыг төлөөлөн оролцлоо. 

Дэлгэрэнгүй: “Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа-практикт” сэдэвт олон улсын чуулганд Монголын Улсын Гаалийн...