БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Ү Ганжоу-ын урилгаар 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын Гаалийн ерөнхий газарт айлчилж,БНХАУ-ын гаалийн ерөнхий газрын дэд сайд Сун И Биао-тай хоёр талт ажлын уулзалт хийлээ.
Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат тэргүүтэй Монголын Гаалийн байгууллагын төлөөлөгчид ОХУ-ын Холбооны Гаалийн Албаны дарга А.Ю.Бельяниновоос ирүүлсэн урилгын дагуу Холбооны Гаалийн албанд зочилж, ОХУ-Монгол Улсын Гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, цаашид хамтран ажиллах чиглэлийг харилцан тохиролцох айлчлал 2014 оны 03 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.