mn GB
Mobile menu

“АВЛИГАГҮЙ ГААЛЬ” УРИАЛГА

0J8A8835
   

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТ ОЛОНД


Гаалийн ерөнхий газрын “Авлигын эсрэг үйл ажиллагааны 2014 оны төлөвлөгөө”-ний дагуу “Байгууллагын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, хүчин чармайлт” зорилтын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон ардчилсан ёсны зарчим, шударга ёсны зарчим болон Гаалийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан "Хууль дээдлэх зарчим"-ыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, Авлигын эсрэг хуулийн “Төрийн хяналтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах” заалтын дагуу авлигаас урьдчилан сэргийлж, гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангаргийг ямагт санаж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, албан тушаалын бүрэн эрхээ чин шударгаар хэрэгжүүлж, авлигын эсрэг хүсэл зорилгоо нэгтгэн авлигатай хамтын хүчээр тэмцэхийг хүлээн зөвшөөрч Гаалийн улсын байцаагч нарт хандаж энэхүү уриалгыг гаргаж байна. Үүнд:


1.    Гаалийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангаж ажиллах,
2.    Авлигыг төрүүлж байгаа нугалаа, гажуудлыг таслан зогсоож гаалийн үйлчилгээг олон шат дамжлага, хүнд суртал, чирэгдэлгүйгээр иргэдэд хүргэх,
3.    Гаалийн улсын байцаагч нь албан тушаалын байдлаа өөрт ашигтай байдлаар урвуулан ашиглах, аливаа этгээдийг өөрийн эрхшээлд оруулж бэлэг, шагнал урамшуулал авах, хөнгөлөлттэй үйлчлүүлэх зэрэг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх,
4.    Төрийн албан хаагчийн болон Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмээ чандлан сахиж, аливаа шийдвэр гаргахдаа танил тал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодлоор нь ялгаварлахгүйгээр тэгш байж, хамт олон хамтран ажилладаг байгууллагуудтайгаа хүндэтгэлтэй харьцах,
5.    Гаалийн байгууллага нь хуулиар хүлээсэн чиг үүргээ үйлчилгээгээрээ дамжуулан хүргэдэг үйлчилгээний байгууллага болохыг гаалийн улсын байцаагч бүр сайтар ухамсарлаж “Гаалийн улсын байцаагчийн үйлчилгээний стандарт”-ыг мөрдөн, ажлын цагаа чанд баримтлан ажиллаж иргэдэд чирэгдэл учруулахгүй үйлчилж байх,
6.    Төрийн албан тушаалтны ил тод, шударга байдлын нотолгоо болох хөрөнгө орлогын мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг цагт тухайд нь үнэн зөвөөр гаргаж хэвших,
7.    Авлигатай тэмцэх түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд гаалийн байгууллагын бүх шатны албан тушаалтан өөрсдөөс хамаарах бүхнийг чин сэтгэлээсээ хийж хамтран ажиллахыг УРИАЛЖ байна.

ТА БҮГД ДЭЭРХ УРИАЛГЫГ ДЭМЖИЖ БАЙВАЛ БИДНИЙ ЭГНЭЭНД НЭГДЭН
ХАВСРАЛТАД ГАРЫН ҮСГЭЭ ЗУРЖ БАТАЛГААЖУУЛНА УУ.

АХМАД, ДУНД, ЗАЛУУ ҮЕИЙН ГААЛЬЧИД БОЛОН
МОНГОЛЫН ГААЛИЙН АЛБАНЫ УДИРДЛАГУУД

0J8A8841