2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Гаалийн ерөнхий газар болон түүний дэргэдэх байгууллагуудын гаалийн улсын байцаагч нарт Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Мөнхжаргал нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн талаарх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд гаалийн улсын байцаагч нар идэвхтэй оролцож, ахлах комиссар Д.Мөнхжаргалаас сургалттай холбоотой сэдвээр асуулт тавьж чөлөөт хэлбэрээр оролцсон онцлог сургалт боллоо.