Өнөөдөр ГЕГ-ын хурлын танхимд “Авлигаас урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигаас ангид байх” зорилгоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс ирүүлсэн “ Төлөөс“ теле жүжгийг ГЕГ-ын нийт Гаалийн улсын байцаагч нарт үзүүлж танилцууллаа.
Энэхүү теле жүжгийг Гаалийн байгууллагын 18 газар хороодод хүргүүлж нийт гаалийн улсын байцаагч нарт үзүүлэн танилцуулж, Авлигын тухай болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн заалтуудтай уялдуулан чөлөөт ярилцлага өрнүүлэх хэлбэрээр ажил зохион байгуулагдах юм.
Хоёр байгууллагын хамтын ажиллагаа уламжлал болсон бөгөөд цаашид авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулагдах болно.