УИХ-ын 2016 оны 51 дүгээр тогтоолоор батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газраас баталсан бөгөөд энэ төлөвлөгөөнд нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг сургалтанд хамруулахаар тусгагдсан. Энэ сургалтыг удирдах албан тушаалтан, хууль, хүний нөөц, төсөв санхүү, аудит, худалдан авах ажиллагаа хариуцсан албан хаагч, төрийн албанд шинээр томилогдсон албан хаагч зэргээр ангилан Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион явуулахаар хөтөлбөр, хуваарь батлагдсан бөгөөд Гаалийн ерөнхий газрын удирдах болон бусад төрийн жинхэнэ албан хаагчдаас 2018 оны 1 дүгээр улиралд нийт 69 албан хаагч хамрагдаад байна. 2-р улиралд уг сургалтанд 102 албан хаагчийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.