Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалт, Гаалийн тухай хуулийн 2691.1.8 дахь заалт, Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Гаалийн байгууллагын 2018 оны эхний хагас жилийн байдлаарх "Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтэд нийцлийн аудит хийж дүгнэлт гарган, цаашид сайжруулах арга хэмжээний зөвлөмж боловсруулж холбогдох нэгж, дэргэдэх байгууллага, харьяа газар хороод болон албан тушаалтанд хүргүүлэн ажиллаа.
2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан “Шилэн дансны тухай хууль” болон Монгол улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ын хүрээнд аудитад хамрагдсан Гаалийн ерөнхий газар, ГЕГ-ын дэргэдэх ҮААА, харьяа гаалийн газар, хороод, Горхи-Мэлхий хад амралтын газар нийтдээ 21 нэгж мэдээллийг байршуулсан байна.
2018 оны эхний хагас жилд шилэн дансны цахим хуудсанд нэгж тус бүр 67 мэдээ, системийн хэмжээнд 1407 мэдээ тайлан байршуулах ёстой бөгөөд нэгжүүд бүх мэдээ, тайлангаа байршуулсан боловч 26 мэдээллийг хугацаа хоцроож оруулсан байна.
Гаалийн системд шилэн дансны хуулийн хэрэгжилт 98.15 хувьтай байна.