mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН НЭГЖ, ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БИЕЛЭЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ ТАЙЛАН

Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь гаалийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, стратеги зорилтын хүрээнд төлөвлөсөн ажлуудын хэрэгжилт, үр дүнг нягтлан тогтоож, үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн зөвлөмж өгөх, удирдлагыг шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, харьяа гаалийн газар хороодын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитыг хийж гүйцэтгэдэг.

ХШҮДАХ нь Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага /ЗББНДБ/-ын 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх журам”-ын 2 дугаар хавсралтад тусгагдсан харьяа гаалийн газар, хороодын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх үндсэн 10 шалгуур үзүүлэлт, тогтоосон итгэлцүүрийн дагуу хяналт шинжилгээ, үнэлгээ хийлээ.

ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагуудын 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийн гүйцэтгэл болон түүний хүрсэн үр дүнг тодорхойлсон мэдээ, тайлан, судалгаа, баримт материалд тулгуурлан хяналт шинжилгээ үнэлгээ хийхэд үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт 90.7 хувь буюу “А” үнэлгээтэй үнэлэгдсэн байна.

Шалгуур үзүүлэлтүүдээс Бодлогын зорилтын хэрэгжилт 87.7 хувиар, Байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ 94.27 хувиар, Байгууллагын ил тод байдлын үнэлгээ 87.25 хувиар, Байгууллагын үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ 90.5 хувиар тус тус үнэлэгдсэн байна.

ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагуудын 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт, үр дүнг “Захиргаа, дотоод ажлын систем” програмаар үнэлэн ажил тус бүрээр тайлбар зөвлөмжийг өгч, тухайлсан нэгж бүрийн анхаарах асуудлуудыг нэгтгэн нэгж тус бүрээр зөвлөмж хүргүүлэн ажилласан болно.

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС