mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООДЫН 2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ ТАЙЛАН

Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх журам”-ын 2 дугаар хавсралтуудад тусгагдсан харьяа гаалийн газар, хороодын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт, тогтоосон итгэлцүүрийн дагуу харьяа гаалийн газар хороодын 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн.

ГЕГ-ын харьяа гаалийн газар хороодоос байгууллагын “Захиргаа дотоод ажлын систем” програмаар 2017 оны эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны үр дүнг үнэлэх 10 шалгуур үзүүлэлтийн тайлан, холбогдох судалгаа, дүн шинжилгээг хүлээн авч ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагуудын газар, хороодын холбогдох чиг үүргийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын үр дүнг үнэлсэн үнэлгээ зэрэг үзүүлэлтүүдийг харьцуулан хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн.

2017 оны эхний хагас жилийн харьяа газар хороодын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийн үнэлгээ дунджаар “83,5 хувь, В буюу “Хангалттай” үнэлгээгээр үнэлэгдсэн. Эндээс харахад тайлант хугацаанд ГЕГ-ын харьяа гаалийн газар хороодын үйл ажиллагаа хэвийн явагдаж, үр дүн нь хангалттай түвшинд явагдаж байна гэж үзэхээр байна.

Үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдээс “Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт” гаалийн байгууллагын системийн хэмжээнд 108,0 хувийн биелэлттэй, бусад шалгуурын хувьд 83.8-89.0 хувиар буюу “Сайн” гэж үнэлэгдсэн.

ГЕГ-ын харьяа гаалийн газар, хороодын 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлт тус бүрээр “Захиргаа дотоод ажлын систем” програмаар ХШҮДАХ-ээс дүгнэлт, зөвлөмжийг өгч ажилласан.

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС