Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, ГЕГ-ын даргын 2017 оны А/26 дугаарын тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажилллагаанд хяналт шижилгээ, үнэлгээ хийх журам”-ын хүрээнд ГЕГ-ын харьяа гаалийн газар хороодын 2017 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийлээ.
Гаалийн байгууллагын захиргаа, дотоод үйл ажиллагааны систем болох “Захиргаа дотоод ажлын систем” програмд ГЕГ-ын харьяа гаалийн газар хороодын 2017 оны I улирлын төлөвлөгөөний биелэлтийн тайланг хүлээн авч Төрийн захиргааны асуудал хариуцсан нэгжээс хийсэн үнэлгээ, тайлбар, зөвлөмж болон хавсаргасан материалыг харьцуулах, зэрэгцүүлэлт хийх, холбогдох ажил хариуцсан байцаагчаас шаардлагатай зарим нэмэлт материалыг гаргуулан авч тухайн газар хорооны жилийн төлөвлөгөө нь ГЕГ-ын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон чиг үүрэгтэйгээ уялдсан эсэх зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзэж хяналт шинжилгээ үнэлгээг хийлээ.
ГЕГ-ын 2017 онд дэвшүүлэн тавьсан 4 үндсэн стратеги зорилт бүхий 58 ажил үйлчилгээнээс харьяа гаалийн газар хороод 2017 оны 1 дүгээр улирлын төлөвлөгөөнд нийт 232 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Төлөвлөгөөний биелэлт дунджаар 84.6 хувьтай үнэлэгдсэн.
2017 оны 1 дүгээр улирлын байдлаар төлөвлөсөн 232 ажлын гүйцэтгэлийг авч үзвэл 100 хувийн гүйцэтгэлтэй буюу бүрэн хэрэгжсэн 56 ажил, 90 хувийн гүйцэтгэлтэй 117 ажил, 80 хувийн гүйцэтгэлтэй 58 ажил, 70 хувийн гүйцэтгэлтэй 38 ажил, 60 хувийн гүйцэтгэлтэй 4 ажил, 10-50 хувийн гүйцэтгэлтэй 10 ажил байлаа.
ГЕГ-ын харьяа гаалийн газар хороодоос тайлант хугацаанд төлөвлөсөн ажлаа амжилттай бүрэн биелүүлсэн, ажлын үр дүн гаргаж ажилласан Шивээхүрэн дэх гаалийн газар 90.9 хувь буюу “А” үнэлгээгээр тэргүүлж, хамгийн бага оноогоор Сайншанд дахь гаалийн газар 71.7 хувь буюу “С” үнэлгээгээр үнэлэгдлээ.
ГЕГ-ын харьяа гаалийн газар хороодын төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний үр дүнгээр CERP програмаар ажил тус бүрээр дүгнэлт, зөвлөмж өгч ажилласан.
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС