mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН НЭГЖ, ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН 2017 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ ТАЙЛАН

Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, ГЕГ-ын даргын 2017 оны А/26 дугаарын тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажилллагаанд хяналт шижилгээ, үнэлгээ хийх журам”-ын хүрээнд ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагуудын 2017 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийлээ.

Гаалийн байгууллагын дотоод үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж буй “Захиргаа дотоод ажлын систем” буюу CERP програмд ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагуудын 2017 оны I улирлын төлөвлөгөөний биелэлтийн тайланг хүлээн авч Төрийн захиргааны асуудал хариуцсан нэгжээс хийсэн үнэлгээ, тайлбар, зөвлөмж болон хавсаргасан материалыг уншиж судлах, харьцуулах, зэрэгцүүлэлт хийх, холбогдох ажил хариуцсан байцаагчаас шаардлагатай зарим нэмэлт материалыг гаргуулан авах, ярилцлага хийх, түүнчлэн тухайн нэгжийн жилийн төлөвлөгөө нь ГЕГ-ын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон чиг үүрэгтэйгээ уялдсан эсэх зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзэж хяналт шинжилгээ үнэлгээг хийсэн.

2017 оны 1 дүгээр улирлын байдлаар төлөвлөсөн 186 ажлын гүйцэтгэлийн хувийг авч үзвэл 100 хувийн гүйцэтгэлтэй буюу бүрэн хэрэгжсэн 55 ажил, 90 хувийн гүйцэтгэлтэй 80 ажил, 80 хувийн гүйцэтгэлтэй 31 ажил, 70 хувийн гүйцэтгэлтэй 9 ажил, 60 хувийн гүйцэтгэлтэй 2 ажил, 50 хувийн гүйцэтгэлтэй 2 ажил, 30 хувийн гүйцэтгэлтэй 1 ажил байгаа бөгөөд тодорхой шалтгаанаар тайлант хугацаанд хийгдэхгүй хойшлогдсон 3 ажил байлаа.

ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагуудаас тайлант хугацаанд төлөвлөсөн ажлаа амжилттай бүрэн биелүүлсэн, ажлын үр дүн гаргаж ажилласан ГЕГ-ын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар 96 хувь буюу “А” үнэлгээгээр тэргүүлсэн.

ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагуудын төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний үр дүнгээр CERP програмаар ажил тус бүрээр дүгнэлт, зөвлөмж өгснөөс гадна зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагуудад нийтлэг шинжтэй зөвлөмжүүд, түүнчлэн нэгж тус бүрт тусгайлсан зөвлөмжүүдийг өгч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилласан. үнэлэгдлээ.

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС