ГЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ГЕГ-ын даргын 2017 оны А/26 тоот тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын хүрээнд ГЕГ-ын СХОХ-ийн 2016 оны үйл ажиллагаанд тус хэлтсийн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь, улсын орлогын бараа, лац, ломбоны бүртгэл хяналт, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, санхүүгийн үйл ажиллагааны ил тод байдал, харьяа гаалийн газар, хороодыг чиглэл, зөвлөмжөөр хангаж ажилласан байдалд ГЕГ-ын ХШҮДАХ-ээс 2017 оны 2 дугаар сард дотоод аудитыг хийж гүйцэтгэлээ.
Аудитын үр дүнг тус хэлтсийн удирдлагад танилцуулан, ГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, цаашид ажил сайжруулах чиглэлээр 9 заалт бүхий зөвлөмжийг хүргүүлсэн. Түүнчлэн ГЕГ-ын холбогдох зохион байгуулалтын бүтцийн зарим нэгжүүдэд тодорхой асуудал шийдвэрлүүлэхээр чиглэл, зөвлөмж хүргүүлж ажилласан.
ГЕГ-ын СХОХ нь өгсөн зөвлөмжийн дагуу ажил сайжруулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байгаа бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтэд ХШҮДАХ-ээс хяналт тавин ажиллаж байна.
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС