ГЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ГЕГ-ын даргын 2017 оны А/26 тоот тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын хүрээнд Гашуунсухайт дахь гаалийн газрын 2015-2016 оны захиргаа, дотоод ажил, гаалийн хяналт бүрдүүлэлт, санхүү нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд ГЕГ-ын ХШҮДАХ-ээс 2017 оны 4 дүгээр сард дотоод аудитыг хийж гүйцэтгэлээ.
“Улсын салбарын дотоод аудитын гарын авлага”-д заасан үнэлгээний аргачлалаар дотоод аудитын үр дүнг тооцоход тус гаалийн газрын үйл ажиллагаанд цаашид “Сайжруулалт хэрэгтэй” гэсэн үнэлгээ, дүгнэлт гарсан.
Аудитын үр дүнг тус гаалийн газрын удирдлагуудад танилцуулан, ГЕГ-ын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, захиргаа, дотоод ажлын чиглэлээр 8, гаалийн хяналт бүрдүүлэлтийн чиглэлээр 6, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 10 заалт бүхий зөвлөмжүүдийг хүргүүлсэн.
Гашуунсухайт дахь гаалийн газар нь өгсөн зөвлөмжийн дагуу ажил сайжруулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажиллаж байгаа бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтэд тус хэлтсээс хяналт тавин ажиллаж байна.
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС