Тус хэлтэс нь Гаалийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Монгол Улсын төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.6 дахь заалт, 69 дүгээр зүйл, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/124 дүгээр тушаалаар батлагдсан “Гааль, татварын албаны үйл ажиллагаанд дотоод аудит хийх заавар”-ын хүрээнд Буянт-Ухаа дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газрын захиргаа, дотоод ажил, санхүү, нягтлан бодох бүртгэл, гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа гэсэн үндсэн гурван чиглэлд дотоод аудитыг хийж гүйцэтгэсэн.
Дотоод аудитын шалгалтын үр дүнгийн тайлан, цаашид сайжруулах зөвлөмжийн хамт тухайн гаалийн газруудын удирдлагуудад танилцуулж, үр дүнг баталгаажуулсан.
Дотоод аудитын үр дүнгээр тус гаалийн газруудад:
1. Захиргаа, дотоод ажлын чиглэлээр - 34 зөвлөмж;
2. Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр - 13 зөвлөмж;
3. Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн чиглэлээр - 37 зөвлөмж;
буюу нийт 84 зөвлөмжийг өгч ажилласан байна.
Нэгдсэн дүнг Гаалийн ерөнхий газрын удирдлагуудад танилцуулж, холбогдох тайланг баталгаажуулан шийдвэрийг гаргуулж, хүргүүлсний дагуу тус гаалийн газрууд нь зөвлөмжийн хүрээнд ажил сайжруулах төлөвлөгөө боловсруулж, батлуулан ажилласан.
Дээрх зөвлөмжийн хэрэгжилтийг 2016 оны эцсийн байдлаар биелэлтийг гаргуулан нэгтгэж, хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн.
Мөн “Горхи-Мэлхий хад” амралтын газрын захиргаа, дотоод ажил, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд дотоод аудитыг гүйцэтгэсэн. Гарсан үр дүнг Гаалийн ерөнхий газрын удирдлагуудад танилцуулж холбогдох шийдвэрийг гаргасан.
Гаалийн ерөнхий газрын харьяа “Горхи-Мэлхий хад” амралтын газрын үйл ажиллагаанд дотоод аудит хийж, үр дүнг удирдлагад танилцуулан алдаа, дутагдлыг арилгуулах талаар 6 зөвлөмж өгч, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС
ГТЕГ-ын даргын баталсан 2016 оны 05 дугаар сард “Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит”-ыг Монгол Улсын төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.6 дахь заалт, 69 дүгээр зүйл, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/124 дүгээр тушаалаар батлагдсан “Гааль, татварын албаны үйл ажиллагаанд дотоод аудит хийх заавар”, ГТЕГ-ын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн дотоод аудитыг хийж гүйцэтгэлээ.
ДАГГ-ын түүхийг авч үзвэл:
Дархан-Уул аймаг дахь гаалийн газар нь анх 1963 онд ГХЯ-ны Гаалийн ерөнхий хорооны шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь гаалийн хорооны харьяа Дархан хот дахь гаалийн салбар нэртэйгээр байгуулагдаж, МУГЕГ-ын даргын 1994 оны 300 дугаар тушаалаар Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын харьяаллаас гарч гаалийн хороо болон зохион байгуулагдсан байна. Дархан-Уул аймаг дахь Гаалийн хороонд Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын харьяанд байсан “Хандгайт” дахь салбарыг шилжүүлэн өргөтгөж, улмаар ГЕГ-ын даргын 2011 оны 01дүгээр сарын 27-ны 40 тоот тушаалаар гаалийн газар болсон байна.
Тус газар нь Дархан 1 өртөө, Дархан 2 өртөө, Зүүнхараа, Баруунхараа, Салхит, Шарын гол, Хөтөл зэрэг өртөөнд дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмж, угсармал хийц, нефть, ХАА тоног төхөөрөмж, трактор, барилгын материал, модон зүсмэл материал, төрөл бүрийн хувцас, савх, савхны бэлдэц, түлш, цемент, төмрийн хүдэр, гөлтгөнө, үр тариа, самрын идээ, рапс, мах, хивэг, химийн бодис, бордоо зэрэг бараанд захиалга дуудлагаар, Ерөө суманд байрлах Хандгайт дахь гаалийн хяналтын бүсэд төмрийн хүдэрт гаалийн хяналт шалгалт хийдэг байна.
Тус гаалийн газрын захиргаа, дотоод ажил, гаалийн хяналт бүрдүүлэлт, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа гэсэн үндсэн гурван чиглэлд дотоод аудитын ажлыг гүйцэтгэж аудитын үр дүнд гарсан дүгнэлт, зөвлөмжийг ГТЕГ-ын удирдлагуудад танилцуулж, тайланг баталгаажуулж шийдвэрийг Дархан-Уул аймаг дахь гаалийн газарт хүргүүлэн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТЫН ГАЗАР
ГТЕГ-ын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хангах ажлын хүрээнд ГТЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 05 дугаар сард “Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит”-ыг Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.6 дахь заалт, 69 дүгээр зүйл, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/124 дүгээр тушаалаар батлагдсан “Гааль, татварын албаны үйл ажиллагаанд дотоод аудит хийх заавар”, ГТЕГ-ын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн дотоод аудитыг хийж гүйцэтгэлээ.
Тус гаалийн газрыг түүхийг авч үзвэл:
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар нь анх Богд хааны зарлигаар 1912 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сангийн Яамны бүрэлдэхүүнд Гаалийн Хэргийг Ерөнхийлөн Шийтгэх Яам байгуулагдсанаар 1912 онд Халхын Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны Буур харуулын нутаг дэвсгэр буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт Өвөр Хиагт гэдэг газар байгуулагдаж байжээ. Монгол улсад тусгаар тогтнол, эрх чөлөөний хувьсгал ялсанаар Гаалийн хэргийг ерөнхийлөн захирах яамыг татан буулгаж, Сангийн яаманд шууд хариуцуулж байжээ. Ардын Засгийн газраас 1923 оны 6-р сард баталсан гаалийн дүрэмд гаалийн төвлөрсөн хороог Нийслэл хүрээ, Улиастай, Ховд, Заяын хүрээ зэрэг 4 газар байгууллахаас гадна хилийн боомтын гаалийн хороо, салбарыг хил хязгаарын 37 газарт байгуулахыг заасан заалт ёсоор Алтанбулаг, Хүдэр, Зэлтэр зэрэг газарт гаалийн хэсэг байгуулагдсан бөгөөд тэдгээр нь өнөөгийн Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын үндэс суурь болсон.
Тус газар нь Сэлэнгэ аймаг дахь гүний гааль, Сүхбаатар Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтын суудлын хэсэг, Сүхбаатар Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтын Ачааны хэсэг, Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомт, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс, “Халиун уул” ХХК-ийн гаалийн хяналтын бүс, “Видү” ХХК-ийн гаалийн хяналтын бүс, “Сибирь транс” ХХК-ийн гаалийн хяналтын бүс, “Сүхбаатар өртөөний ачих, буулгах хэсэг” гаалийн хяналтын бүс, Шуудан илгээмжийн газар зэрэг гаалийн хяналтын бүсүүдэд гаалийн үндсэн үйл ажиллагаа, гаалийн хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж ажилладаг.
Тус гаалийн газрын захиргаа, дотоод ажил, гаалийн хяналт бүрдүүлэлт, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа гэсэн үндсэн гурван чиглэлд дотоод аудитын ажлыг гүйцэтгэж аудитын үр дүнд гарсан дүгнэлт, зөвлөмжийг ГТЕГ-ын удирдлагуудад танилцуулж, тайланг баталгаажуулж шийдвэрийг Сэлэнгэ аймаг дахь гаалийн газарт хүргүүлэн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТЫН ГАЗАР
ГТЕГ-ын даргын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Бичигт дэх гаалийн газарт захиргаа, дотоод ажил, гаалийн хяналт бүрдүүлэлт, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд ГТЕГ-ын ХШҮДАГ-аас дотоод аудит хийсэн. Бичигт дэх гаалийн газар нь БНХАУ-тай хиллэдэг ба гаалийн хяналтын 2 бүс, түүхий нефть олборлох 19 дүгээр хэсэгт /Цайрт минерал/ гаалийн хяналтыг тус тус эрхэлдэг.
Тус гаалийн газрын захиргаа, дотоод ажил, гаалийн хяналт бүрдүүлэлт, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа гэсэн гурван үндсэн чиглэлээр дотоод аудит хийж, аудитын үр дүнд гарсан дүгнэлт, зөвлөмжийг ГТЕГ-ын Мэргэжлийн Зөвлөлийн Хурлаар хэлэлцүүлэн, хурлын шийдвэрийг Бичигт дэх гээлийн газарт хүргүүлэн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТЫН ГАЗАР
ГТЕГ-ын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хангах ажлын хүрээнд ГТЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны 04 дүгээр сард Дорнод аймаг дахь гаалийн газрын захиргаа, дотоод ажил болон гаалийн хяналт бүрдүүлэлт, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд ХШҮДАГ-аас дотоод аудитыг хийж гүйцэтгэлээ.
ДОГГ нь /Монгол Улс ОХУ-тай хиллэх “Ульхан майхан”, “Эрээнцав” боомт, Монгол Улс- БНХАУ-тай хиллэх “Хавирга, Баян-Хошуу, Сүмбэр” боомтоор хиллэн, Чойбалсан дахь олон улсын нисэх онгоцны буудлын дэргэдэх гаалийн хяналтын бүс, түүхий нефть олборлох 21 дүгээр хэсэгт гаалийн хяналт тавин ажилладаг.
Тус гаалийн газар нь Монгол Улсын гадаад худалдаа, бараа эргэлтийн ойролцоогоор 0.21 хувь, улсын төсвийн орлогын 0.26 хувийг тус тус эзэлдэг бөгөөд хилийн гаалийн салбар, гүний гаалийн хяналтын бүс, гаалийн баталгаат агуулах, олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүс болон улс хоорондын шуудан илгээмжид гаалийн хяналт тавьж ажилладаг.
Тус гаалийн газрын захиргаа, дотоод ажил, гаалийн хяналт бүрдүүлэлт, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа гэсэн үндсэн гурван чиглэлд дотоод аудитын ажлыг гүйцэтгэж аудитын үр дүнд гарсан дүгнэлт, зөвлөмжийг ГТЕГ-ын Мэргэжлийн Зөвлөлийн Хурлаар хэлэлцүүлэн хурлын шийдвэрийг Дорнод аймаг дахь гаалийн газарт хүргүүлэн зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ДОТООД АУДИТЫН ГАЗАР
ГЕГ-ын даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр баталсан удирдамжийн дагуу гаалийн байгууллагын “Теле-хяналтын нэгдсэн систем”-ийн хэрэгжилтэд дотоод аудитыг:
- Гаалийн ерөнхий газрын “Теле-хяналтын нэгдсэн систем”-ийг үүсгэн байгуулсанаас хойшх хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалт;
- Гаалийн системийн хэмжээнд ашиглагдаж байгаа теле камерын судалгаа;
- “Теле-хяналтын нэгдсэн систем”-ийг ашиглан илрүүлсэн гаалийн зөрчлийн мэдээлэл;
- “Теле-хяналтын нэгдсэн систем”-ийг ашиглах журмын хэрэгжилт;
- “Теле-хяналтын нэгдсэн систем”-ийн 2012-2014 оны үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, тулгарч буй саад бэрхшээл;
- Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт, зөвлөмж боловсруулан Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж зохих шийдвэрүүдийг гаргуулсан байна.
Дэлгэрэнгүй: Гаалийн байгууллагын “Теле-хяналтын нэгдсэн систем”-д хийсэн дотоод аудитын мэдээлэл
ГЕГ-ын даргын 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр баталсан удирдамжийн дагуу гаалийн байгууллагын “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилтэд нийцлийн аудитыг:
- Шилэн дансны тухай хууль;
- Төсвийн тухай хууль;
- Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль;
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон;
- дээрх хуулиудад нийцүүлэн гаргасан бусад дүрэм, журам, заавар зэрэг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийв.
ГЕГ-ын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, газрын даргын баталсан удирдамжийн дагуу ГЕГ-ын дэргэдэх ДАМГ-аас Монгол улсын Гаалийн тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон холбогдох бусад хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, зааврын хэрэгжилтэд дотоод аудит хийж үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор ГЕГ, УБГГ, БУГГ, УХШИГГ-дын 2014 оны архивын үйл ажиллагаанд төлөвлөгөөний дагуу дотоод аудитын шалгалтыг хийлээ.
Дэлгэрэнгүй: Архивын үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын танилцуулга
ГЕГ-ын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хангах ажлын хүрээнд ГЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ЗҮГГ-ын санхүү, гаалийн хяналт бүрдүүлэлт, захиргааны үйл ажиллагаанд ГЕГ-ын дэргэдэх ДАМГ-аас 2015 оны 5 дугаар сард дотоод аудит хийлээ.
ГЕГ-ын харьяа ЗҮГГ нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Монгол Улс болон БНХАУ-ы
Дэлгэрэнгүй: Замын-Үүд дэх гаалийн газрын үйл ажиллагаанд хийсэн дотоод аудитын танилцуулга
Хяналт шинжилгээ үнэлгээний зорилго
Гаалийн байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж буй бодлогын баримт бичгүүд, тэдгээрээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, сэдэвт аян, Гаалийн ерөнхий газрын хэмжээнд тодорхой чиглэлээр хэрэгжүүлж буй төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай ажлыг тодорхойлж, зөвлөмжөөр хангах.