Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодын 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн биелэлтэд Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны А/237 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх аргачлал”-ыг удирдлага болгон, дээрх аргачлалд тодорхойлогдсон арга зүйн хүрээнд хяналт шинжилгээ хийж, үнэлсэн.
Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2018 ОНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодын 2018 оны III дугаар улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/26 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ыг удирдлага болгон,
Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодын 2018 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн биелэлтэд Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/26 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ыг удирдлага болгон, дээрх журмаар тодорхойлогдсон арга зүйн хүрээнд хяналт шинжилгээ хийж, үнэлсэн.
Гаалийн байгууллага 2018 оныг “Хууль ёсны худалдааг хөнгөвчилж, эдийн засгийн өсөлтийг дэмжих жил” хэмээн тодорхойлсонтой уялдуулан Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага болон харьяа гаалийн газар хороод үйл ажиллагаагаа төлөвлөж, үр дүнгээ тайлагналаа.
Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь байгууллагын үйл ажиллагааны бодлого, зорилтынхэрэгжилт, төсөл, хөтөлбөр, гаалийн болон бусад холбогдох хууль тогтоомж, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, түүнчлэн гаалийн байгууллагын чиг үүргийн хэрэгжилт, санхүү төсвийн болон бусад үйл ажиллагаанд тодорхой чиглэлүүдээр эрсдэлд суурилсан дотоод аудитыг хэрэгжүүлэн удирдлагыг бодитмэдээллээр хангах, шийдвэргаргах болон бодлогынхувилбар боловсруулахад дэмжлэгүзүүлэх, зөвлөх, баталгаажуулах үйлчилгээгээр хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.
Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТСИЙН ТУХАЙ
Монгол улсын гаалийн ерөнхий газраас 2017 оныг “Мэдээлэлд суурилсан, техник технологид тулгуурласан гаалийн хяналт”-ын жил хэмээн зарласантай уялдуулан Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага болон харъяа гаалийн газар хороод үйл ажиллагаагаа төлөвлөж, үр дүнгээ тайлагналаа.
Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2017 ОНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороодын 2015 оны 3 дугаар улиралын үйл ажилагааг Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ,үнэлгээний нийтлэг журам”, Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны А/171 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-д заасан аргачлалыг үндэслэн үнэллээ. Нийт газар, хороод давхардсан тоогоор 254 ажил төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн хэрэгжилт дунджаар 78,83 хувь буюу “ХАНГАЛТТАЙ” үнэлгээгээр үнэлэгдэж байна.
Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороодын 2015 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ,үнэлгээний нийтлэг журам”, Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны А/171 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-д заасан аргачлалыг үндэслэн мөн тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Газар хороодын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ”-ний 14 шалгуур үзүүлэлтээр үнэллээ.
Хяналт-шинжилгээг үнэлгээг хийхдээ гаалийн газар, хороодын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх чиг үүрэг бүхий Гаалийн ерөнхий газрын Гаалийн татвар, тарифын газар, Гаалийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газар, Санхүү хөрөнгө оруулалтын газар, Гаалийн зөрчил, эрх зүйн газар, Гаалийн төв лаборатори, Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас тус үнэлгээг авч, гаалийн газар, хороодоос ирүүлсэн тайланг шалгуур үзүүлэлт тус бүрээр харьцуулан дүгнэсэн.
Гаалийн газар, хороодын 2015 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт дунджаар 76.2 хувиар “ХАНГАЛТТАЙ” үнэлгээгээр үнэлэгдэж байна.
ГЕГ-ын даргын 2014 оны А/171 тоот тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 4 дүгээр хавсралтаар батлагдсан газар хороодын бүсчлэлийн “А” бүсээс ОрГГазар, “Б” бүсээс УвГГазар газар, хороодыг тус тус тэргүүлж, гаалийн газар, хороодын 2015 оны үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийн үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсний дагуу гаалийн газар, хороодод холбогдох зөвлөмжийг хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ДОТООД АУДИТ,
МОНИТОРИНГИЙН ГАЗАР