Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодын 2018 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн биелэлтэд Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/26 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ыг удирдлага болгон, дээрх журмаар тодорхойлогдсон арга зүйн хүрээнд хяналт шинжилгээ хийж, үнэлсэн.
2018 оны эхний хагас жилийн байдлаар Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага 190 хөтөлбөр, арга хэмжээ, харьяа гаалийн газар, хороод 334 хөтөлбөр арга хэмжээ төлөвлөн ажиллаж, биелэлтээ тайлагнасан. Хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага 86.90 “В” буюу “Сайн” үнэлгээ, харьяа газар, хороод 86.70 “В” буюу “Сайн” үнэлгээгээр тус тус үнэлэгдсэн байна.
Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын 2018 оны эхний хагас жилийн шалгуур үзүүлэлтийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тоог хүснэгтээр харуулбал:
д/д |
ШАЛГУУР |
Хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тоо |
1 |
Бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүн |
31 |
2 |
Байгууллагын үйл ажиллагааны үр дүн |
641 |
3 |
Үйл ажиллагааны ил тод байдал |
25 |
4 |
Үйл ажиллагааны үр дагаврын үнэлгээ |
38 |
НИЙТ |
735 |
Хяналт шинжилгээ, үнэлгээгээр Үйлчилгээ аж ахуйн алба 93.89 “А” буюу “Маш сайн” үнэлгээгээр үнэлэгдсэн байна.
Харьяа газар, хороодын 2018 оны эхний хагас жилийн шалгуур үзүүлэлтийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тоог хүснэгтээр харуулбал:
д/д |
ШАЛГУУР |
Хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тоо |
1 |
Орлогын төлөвлөгөөний биелэлт |
54 |
2 |
Гаалийн хяналт, шалгалтын зохион байгуулалт |
144 |
3 |
Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа |
344 |
4 |
Санхүү, аж ахуйн үйл ажиллагааны түвшин |
162 |
5 |
Зөвлөмж, чиглэл, үүрэг даалгаврын хэрэгжилт |
860 |
6 |
Эрсдэлийн удирдлагын хэрэгжилт |
36 |
7 |
Гаалийн зөрчил илрүүлэлт |
90 |
8 |
Боомтын үйл ажиллагаа |
54 |
9 |
Захиргааны үйл ажиллагааны түвшин |
254 |
10 |
Тайлан, статистик мэдээ хугацаанд нь ирүүлсэн байдал |
18 |
НИЙТ |
2016 |
Харьяа газар, хороодоос “А” бүсээс Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар 92.47 “А” буюу “Маш сайн”, Б бүсээс Дархан-Уул аймаг дахь гаалийн газар 93.21 “А” буюу “Маш сайн”, В бүсээс Завхан аймгийн Арцсуурь дахь гаалийн хороо 91.08 “А” буюу “Маш сайн” үнэлгээгээр тус тус үнэлэгдсэн байна.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнгээр гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагад 86 зөвлөмж, газар, хороодод 76 нийт 162 зөвлөмжийг хүргүүлэн, биелэлтийг 2018 оны жилийн эцэст тайлагнаж ирүүлэхээр үүрэг болгон албан тоот болон дотоод зурвасаар хүргүүлсэн.