Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодын 2018 оны III дугаар улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/26 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ыг удирдлага болгон,
байгууллагын дотоод үйл ажиллагаандаа ашиглаж буй “Захиргаа, дотоод ажлын систем” програмд ЗББНДБ, газар, хороодын 2018 оны III улиралын гүйцэтгэлийн бодит үр дүнг төлөвлөсөн зорилт, төлөвлөгөөтэй харьцуулах, програмд хавсаргасан мэдээ, тайланг уншиж судлах, зэрэгцүүлэлт хийх, тухайн нэгжийн төлөвлөлтийг чиг үүрэгтэй нь харьцуулах зэрэг аргаар хяналт шинжилгээ хийж үнэлгээг өгсөн.
2018 оны III улиралд зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагууд нийт 137 ажил төлөвлөсөнөөс 76 ажил буюу 55.47 хувь нь 90-100 оноо буюу “А-Маш сайн” үнэлгээгээр, 31 ажил буюу 22.63 хувь нь 80-89 оноо буюу “B-Сайн” үнэлгээгээр, 16 ажил буюу 11.68 хувь нь 70-79 оноо буюу “C-Хангалттай”үнэлгээгээр, 4 ажил буюу 2.92 хув нь 60-69 оноо буюу “D-Дутагдалтай” үнэлгээгээр, 5 ажил буюу 3.65 хувь нь 0-59 оноо буюу “F-Хангалтгүй” үнэлгээгээр үнэлэгдэж 5 ажил буюу 3.65 хувь нь тухайн нэгжийн хүсэлтийн дагуу хойшлогдсон байна. Хяналт – шинжилгээ, үнэлгээний дүнгээр дунджаар 83.55 хувьтай үнэлэгдсэн.
Зохион байгууллалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагаас Татвар орлогын газар, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Үйчилгээ, аж ахуйн алба, Мэдээллийн технологийн төв “A-Маш сайн” үнэлгээгээр тус тус үнэлэгдсэн.
Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороод 2018 оны III улиралд нийт 202 ажил төлөвлөсөнөөс 113 ажил буюу 55.94 хувь нь 90-100 оноо буюу “А- Маш сайн” үнэлгээгээр, 53 ажил буюу 26.23 хувь нь 80-89 оноо буюу “В- Сайн” үнэлгээгээр, 22 ажил буюу 10.89 хувь нь 70-79 оноо буюу “С- Хангалттай” үнэлгээгээр, 7 ажил буюу 3.46 хувь нь 60-69 оноо буюу “D- Дутагдалтай” үнэлгээгээр, 2 ажил буюу 0.99 хувь нь 0-59 оноо буюу “F- Хангалтгүй” үнэлгээгээр, 5 ажил буюу 2.47 хувь нь хойшлогдсон байна.хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр дунджаар 83.83 хувьтай үнэлэгдсэн байна.
Буянт-Ухаа дахь гаалийн газар, Сайншанд дахь гаалийн газар “A-Маш сайн” үнэлгээгээр үнэлэгдсэн.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнгээр гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагуудад нийт 57 зөвлөмж, харьяа гаалийн газар хороодод нийт 61 зөвлөмжийг хүргүүлсэн.