Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодын 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн биелэлтэд Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны А/237 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх аргачлал”-ыг удирдлага болгон, дээрх аргачлалд тодорхойлогдсон арга зүйн хүрээнд хяналт шинжилгээ хийж, үнэлсэн.
2018 оны жилийн эцсийн байдлаар Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага 225 хөтөлбөр, арга хэмжээ, харьяа гаалийн газар, хороод 339 хөтөлбөр арга хэмжээ төлөвлөн ажиллаж, биелэлтээ тайлагнасан. Хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага 94.3 “А” буюу “Маш сайн” үнэлгээ, харьяа газар, хороод 87.92 “В” буюу “Сайн” үнэлгээгээр тус тус үнэлэгдсэн байна.
Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын 2018 оны жилийн эцсийн шалгуур үзүүлэлтийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тоог хүснэгтээр харуулбал:
Д/д |
Шалгуур |
Хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тоо |
1 |
Бодлогын зорилтын хэрэгжилтийн үр дүн |
62 |
2 |
Байгууллагын үйл ажиллагааны үр дүн |
750 |
3 |
Үйл ажиллагааны ил тод байдал |
34 |
4 |
Үйл ажиллагааны үр дагавар |
38 |
НИЙТ |
884 |
Хяналт шинжилгээ, үнэлгээгээр Үйлчилгээ аж ахуйн алба 99 “А” буюу “Маш сайн” үнэлгээгээр үнэлэгдсэн байна.
Харьяа газар, хороодын 2018 оны жилийн эцсийн шалгуур үзүүлэлтийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тоог хүснэгтээр харуулбал:
Д/д |
ШАЛГУУР |
Хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тоо |
1 |
Орлогын төлөвлөгөөний биелэлт |
54 |
2 |
Гаалийн хяналт, шалгалтын зохион байгуулалт |
144 |
3 |
Гаалийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа |
342 |
4 |
Санхүү, аж ахуйн үйл ажиллагааны түвшин |
162 |
5 |
Зөвлөмж, чиглэл, үүрэг даалгаврын хэрэгжилт |
922 |
6 |
Эрсдэлийн удирдлагын хэрэгжилт |
36 |
7 |
Гаалийн зөрчил илрүүлэлт |
90 |
8 |
Боомтын үйл ажиллагаа |
54 |
9 |
Захиргааны үйл ажиллагааны түвшин |
249 |
10 |
Тайлан, статистик мэдээ хугацаанд нь ирүүлсэн байдал |
18 |
НИЙТ |
2071 |
Харьяа газар, хороодын “А” бүсээс Буянт-Ухаа дахь гаалийн газар 90.67 оноогоор, “Б” бүсээс Шивээхүрэн дэх гаалийн газар 90.62 оноогоор, “В” бүсээс Бичигт дэх гаалийн газар 89.02 оноогоор үнэлэгдэж тус бүр нэгдүгээр байранд, “А” бүсээс ЗҮГГ 90.35 оноогоор, “Б” бүсээс ГСГГ 90.42 оноогоор тус бүр хоёрдугаар байранд шалгарсан байна.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнгээр гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагад 58 зөвлөмж, газар, хороодод 94 нийт 152 зөвлөмжийг хүргүүлэн, биелэлтийг 2019 оны эхний хагас жилд тайлагнаж ирүүлэхээр үүрэг болгон албан тоот болон дотоод зурвасаар хүргүүлсэн.