mn GB
Mobile menu

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ГААЛИЙН ГАЗАР, ХОРООДЫН 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН ТОВЧ ТАЙЛАН

 

Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороодын 2015 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ,үнэлгээний нийтлэг журам”, Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны А/171 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-д заасан аргачлалыг үндэслэн мөн тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Газар хороодын үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ”-ний 14 шалгуур үзүүлэлтээр үнэллээ.

Хяналт-шинжилгээг үнэлгээг хийхдээ гаалийн газар, хороодын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх чиг үүрэг бүхий Гаалийн ерөнхий газрын Гаалийн татвар, тарифын газар, Гаалийн хяналт, эрсдэлийн удирдлагын газар, Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газар, Санхүү хөрөнгө оруулалтын газар, Гаалийн зөрчил, эрх зүйн газар, Гаалийн төв лаборатори, Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас тус үнэлгээг авч, гаалийн газар, хороодоос ирүүлсэн тайланг шалгуур үзүүлэлт тус бүрээр харьцуулан дүгнэсэн.

Гаалийн газар, хороодын 2015 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт дунджаар 76.2 хувиар “ХАНГАЛТТАЙ” үнэлгээгээр үнэлэгдэж байна.
ГЕГ-ын даргын 2014 оны А/171 тоот тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 4 дүгээр хавсралтаар батлагдсан газар хороодын бүсчлэлийн “А” бүсээс ОрГГазар, “Б” бүсээс УвГГазар газар, хороодыг тус тус тэргүүлж, гаалийн газар, хороодын 2015 оны үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийн үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсний дагуу гаалийн газар, хороодод холбогдох зөвлөмжийг хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

 


ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ДОТООД АУДИТ,
МОНИТОРИНГИЙН ГАЗАР