mn GB
Mobile menu

ГААЛИЙН ГАЗАР, ХОРООДЫН 2015 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороодын 2015 оны 3 дугаар улиралын үйл ажилагааг Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ,үнэлгээний нийтлэг журам”, Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны А/171 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-д заасан аргачлалыг үндэслэн үнэллээ. Нийт газар, хороод давхардсан тоогоор 254 ажил    төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн хэрэгжилт дунджаар 78,83 хувь буюу “ХАНГАЛТТАЙ” үнэлгээгээр үнэлэгдэж байна.

Баян-Өлгий аймаг дахь гаалийн газар 90 хувиар газар хороодыг тэргүүлж,  Арцсуурь дахь гаалийн хороо 64,38 хувиар хамгийн доогуур үнэлгээтэй байна.

Гаалийн газар хороод 2015 оны 3-р улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар тодорхой үр дүнтэй ажиллажээ. Үүнд:

•   2015 оны 9 сарын 30-ны өдрийн байдлаар улсын төсөвт 1.422.776,6 сая төгрөг оруулах төлөвлөгөөтэйгээс 1.043.864,8 сая төгрөгийг төвлөрүүлж 73,4 хувийн  гүйцэтгэлтэй, үүнээс татварын орлого 1.010.906,46 сая төгрөг буюу 73,2 хувь, хураамжийн орлого 25.078,65 сая төргөг буюу 109,8 хувь, өөрийн орлого 7.879,64 сая төгрөг буюу 43,7 хувьтай байна.

•   Тайлант хугацаанд нийт газар хороод 2015 оны 10 дугаар сард болсон “Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т бэлтгэх ажлыг төлөвлөн, төлөвлөгөөний дагуу бүх бэлтгэл ажлыг ханган ажиллажээ.

•   Дархан-Уул аймаг дахь гаалийн газар “E-Learning” цахим сургалтын 5 бүлгийн 17 хичээлд тус газрын ГУБ нар 90 хувийн ирцтэй оролцож, мэдлэг чадвараа дээшлүүлсэн;

•   Орхон аймаг дахь гаалийн газар нь байгууллагынхаа орчны тохижилт, засвар үйлчилгээ хийх төлөвлөгөөт ажлын хүрээнд усан оргилууртай цэцэрлэгжүүлэлтийн булан, салхилах сүүдрэвч, тугны суурь зэрэг бүтээн байгууллалт, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

•   Буянт Ухаа дахь гаалийн газар Катерингийн 16 камерын систем, ИНЕГ-ын гаалийн баталгаат үйлдвэрийн газрын 13 камер, “Мэргэван” ХХК-ийн 16 камерын систем тус бүрийг хооронд нь холбосон.

•   Увс аймаг дахь гаалийн газар нь түр хугацаагаар нэвтрүүлсэн суудлын автомашинд тавих хяналтын хэрэгжилт болон хар тамхи, мансууруулах бодист тавих хяналтын хэрэгжилтэд тус тус хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг газрын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн зөвлөмж хүргүүлж ажилласан.

•   Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар “Чингэлэг, том оврын ачааны авто машиныг шалгах иж бүрдэл, тоног төхөөрмж”-ийг шинээр барьж, ашиглалтанд оруулах бэлтгэл ажлыг гүйцэтгэн, 2015 оны 9 сарын 24-ний өдөр нээлтийн ажиллагаа хийж, ашиглалтанд оруулсан байна.

•   Сайншанд дахь гаалийн газар энэ оны эхний хагас жилийн байдлаар 1858 гаалийн мэдүүлэгт эрсдлийн шинжилгээ, мөн эрсдэлтэй 44 иргэдийн судалгааг гарган гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд ашиглаж байна.

•   Шивээхүрэн дэх гаалийн газар ажилчдын 32 айлын орон сууцанд засвар үйлчилгээ, тохижилтын ажил хийж гүйцэтгэсэн байна.

Гаалийн газар хороод 2015 оны 3-р улиралд хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээнд дараах алдаа дутагдал байна. Үүнд:

•    Улаанбаатар хот дахь гаалийн газар “Гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг тогтмолжуулж, үр дүнг тооцох” нь гаалийн байгууллга жилийн турш хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийн ажил байтал тухайн ажлыг жилдээ хийхээр төлөвлөсөн боловч зөвхөн 2 дугаар улиралд төлөвлөж, тайлагнасан нь учир дутагдалтай байна.
•    Замын-Үүд дэх гаалийн газар ГБА-д үзлэг хийх, бүртгэл хөтлөлтийг сайжруулах  ямар арга хэмжээ авсан нь тодорхой бус,   АЗШНЦ-2-Ачааны терминалын хяналтын зохион байгуулалтыг сайжруулах талаар тодорхой бодит аэил хийгдээгүй байна.  Төлөвлөсөн ажлуудыг хийж гүйцэтгэснээр хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа хэрхэн сайжирсан нь тайланд  тусгагдаагүй байна.
•    Гашуунсухайт дахь гаалийн газар теле-камерийн хяналт, ашиглалтыг сайжруулах төлөвлөгөөт ажлын тайланд камераар илрүүлсэн, таслан зогсоосон зөрчил, зөрчил илрүүлэлтийн түвшин хэдэн хувиар өссөн, хууль сахилтын түвшин хэрхэн сайжирсан талаар ямар ч дүгнэлт байхгүй байгаа нь тухайн ажил үйлчилгээ үр дүнд хүрэхгүй байгаа нь харагдаж байна.
•    Дорнод аймаг дахь гаалийн газар аж ахуйн нэгжийн хууль сахилтыг тодорхойлох чиглэлээр хийсэн судалгаа байхгүй, хавсаргасан файл нь  ГУБ нарын ажлын хуваарь байсан. Мөн үг үсэг, найруулгын алдаа их гарч байлаа.
•    Хөвсгөл аймгийн Ханх дахь гаалийн хороо тээврийн хэрэгсэлд хийгдсэн төрөлжсөн судлагаа хийгдээгүй, түүнд хийгдсэн дүн шинжилгээний талаар тайланд дурьдагдаагүй.
•    Увс аймаг дахь гаалийн газар 2016 онд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангах талаар хийгдэж буй ажлуудын судалгаа хийж, туршлага судлах талаар санаачлагатай ажиллаагүй.
•    Бичигт дэх гаалийн газар 2015 оны жилийн төлөвлөгөөнөөс 7 ажлын биелэлт хангалтгүй байгаа тул IV улиралд дараах ажлыг төлөвлөн, гүйцэтгэлийг ханган ажиллах шаардлагатай байна.
•    Говь-Алтай аймгийн Бургастай дахь гаалийн газар гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, теле камерын ашиглалтыг сайжруулах, импортын барааны гаалийн дундаж үнийн судалгааг хийх, үнэлгээний алдааг илрүүлэх гэх мэт төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл хангалтгүй байна.


Гаалийн газар, хороодын 2015 оны 3 дугаар улирлын төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дагуу  нийт газар, хороодод дараах нийтлэг ЗӨВЛӨМЖ-үүдийг хүргүүлж байна.
1.    Улсын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтэд  дүн шинжилгээ хийх, нэр төрөл тус бүрээр биелүүлэх талаар үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж санаачлагатай ажиллах;
2.    Улирлын ажлыг хэт жижиглэж задлахгүйгээр жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх байдлаар төлөвлөх,  биелэлтийг тайлагнахдаа харьцуулалт, хүрсэн үр дүнг заавал тайлагнаж байх, мөн давхардуулахгүй байх, өөрийн үнэлгээг бодитой өгөхөд анхаарах;
3.    Газар хороодын 2015 оны үйл ажиллагааны жилийн эцсийн үр дүнд үнэлгээ өгөхөд тус ДАМГазраас энэ онд хүргүүлсэн зөвлөмжүүдийн хэрэгжилтийг харгалзах тул эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүн, 2015 оны I,  II, III улирлын төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дагуу өгөгдсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг хүсье.
4.    Эдгээр нийтлэг зөвлөмжөөс гадна газар хороо тус бүрийн үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнгээр  боловсруулж, энэхүү нэгдсэн танилцуулгад хавсаргасан холбогдох зөвлөмжийг мөн хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж байна.

   
ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗAР

ГААЛИЙН ГАЗАР, ХОРООДЫН 2015 ОНЫ 3 ДУГААРУЛИРЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТЭД ХИЙСЭН ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН