Монгол улсын гаалийн ерөнхий газраас 2017 оныг “Мэдээлэлд суурилсан, техник технологид тулгуурласан гаалийн хяналт”-ын жил хэмээн зарласантай уялдуулан Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага болон харъяа гаалийн газар хороод үйл ажиллагаагаа төлөвлөж, үр дүнгээ тайлагналаа.
Гаалийн ерөнхий газрын дарга Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг тус гэрээний хавсралт болох "Байгууллагын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө"-нд тусгагдсан 58 арга хэмжээ, манлайлалын 5 зорилт, мэдлэг чадвараа дээшлүүлэх 2 зорилт тус бүрээр хэрэгжилтийг гаргаж, арга хэмжээ тус бүрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийн хүрсэн түвшинг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинтэй харьцуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг Сангийн яаманд хүргүүлээд байна.
Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харъяа гаалийн газар, хороодын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийн биелэлтийн тайланд Засгийн газрын 2017 оны 89 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Сангийн сайдын 2015 оны 57 дугаар тушаалаар батлагдсан “Сангийн яамны харъяа агентлагийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”, Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ыг тус тус удирдлага болгон, дээрх журмуудаар тодорхойлогдсон арга зүйн хүрээндхяналт шинжилгээ хийж, үр дүнг үнэлэв.
ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын 2017 оны үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийн тайланд хяналт шинжилгээ хийхэд дунджаар 92.29 оноо авч <<А>> буюу“Маш сайн”, харъяа гаалийн газар, хороодын үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтийн тайланд хяналт шинжилгээ хийхэд дунджаар 86.99 оноо авч <<В>> буюу “Сайн” үнэлгээгээр тус тус дүгнэгдлээ.
ГЕГ-ын даргын 2017 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 6.2-т заасны дагуу ГЕГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харъяа гаалийн газар, хороодын үйл ажиллагааны үр дүнг үнэлж, жилийн эцсийн байдлаар байр эзлүүлэн мөнгөн урамшуулал олголоо.
Гаалийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллагын нэгдсэн үнэлгээ:
- Нэгдүгээр байр- Хуулийн хэлтэс 95.35 оноо;
- Хоёрдугаар байр- Гаалийн төв лаборатори 94.94 оноо;
- Гуравдугаар байр- Мэдээллийн технологийн төв 94.87 оноо;
- Тусгай байр- Гадаад хамтын ажиллагааны хэлтэс 94.86 оноо;
- Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар 94.85 оноо;
- Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар 93.91 оноо;
Харъяа гаалийн газар, хороодын нэгдсэн үнэлгээ:
“А” бүсээс:
- Нэгдүгээр байр- Замын-Үүд дэх гаалийн газар 94.14 оноо;
- Хоёрдугаар байр- Сэлэнгэ аймаг дахь гаалийн газар 91.58 оноо;
“Б” бүсээс:
- Нэгдүгээр байр- Ховд аймгийн Булган дахь гаалийн газар 90.4 оноо;
- Хоёрдугаар байр- Шивээхүрэн дэх гаалийн газар 88.42 оноо;
“В” бүсээс:
- Нэгдүгээр байр- Говь-Алтай аймгийн Бургастай дахь гаалийн хороо 91.98 оноогоор эзэлж бусад гаалийн газар, хороодыг тус тус тэргүүллээ.