Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь байгууллагын үйл ажиллагааны бодлого, зорилтынхэрэгжилт, төсөл, хөтөлбөр, гаалийн болон бусад холбогдох хууль тогтоомж, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, түүнчлэн гаалийн байгууллагын чиг үүргийн хэрэгжилт, санхүү төсвийн болон бусад үйл ажиллагаанд тодорхой чиглэлүүдээр эрсдэлд суурилсан дотоод аудитыг хэрэгжүүлэн удирдлагыг бодитмэдээллээр хангах, шийдвэргаргах болон бодлогынхувилбар боловсруулахад дэмжлэгүзүүлэх, зөвлөх, баталгаажуулах үйлчилгээгээр хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.
Тус хэлтэс нь Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/39 тоот тушаалаар батлагдсан орон тооны дагуу дарга-1, гаалийн улсын ахлах байцаагч-1, дотоод аудит хариуцсан гаалийн улсын байцаагч-3, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан гаалийн улсын байцаагч 2, нийт 7 гаалийн улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр Гаалийн ерөнхий газрын бодлогын баримт бичгүүд, хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, зохион байгуулалтын бүтцийн 19 нэгж, харъяа гаалийн 18 газар, хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнгийн үзүүлэлтэд улирал, хагас бүтэн жилээр дүгнэлт гарган, хяналт шинжилгээ үнэлгээ хийж дүгнэлт, зөвлөмж боловсруулан удирдлагыг мэдээллээр хангаж ажилладаг.
Тус нэгжийн чиг үүрэгт 2013 оноос дотоод аудит хийх чиг үүрэг нэмэгдэж гаалийн байгууллагын үйл ажиллагааны тодорхой чиглэлүүдээр зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага болон харъяа гаалийн газар, хороодын гаалийн хяналт бүрдүүлэлт, санхүү, захиргаа, дотоод ажлын чиглэлээр дотоод аудит хийж тэдний үйл ажиллагаа, гаалийн хяналт шалгалт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн зөвлөмжийг хүргүүлэн, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, бодитоор үнэлэх, хяналт шинжилгээ, үнэлгээний эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор нэгж, газар хороодын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан тодорхойлж, харъяа гаалийн газар, хороодыг үйл ажиллагааны чиглэл, онцлогоос нь хамааруулан бүсчлэн хувааж, урамшуулал, хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх асуудлуудыг тусган ГЕГ-ын даргын 2017 оны 26 дугаар тушаалаар “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ыг шинэчлэн батлуулж, үйл ажиллагаандаа мөрдөж байна.
Мөн гаалийн байгууллагын захиргаа дотоод ажил, хяналт шинжилгээ, үнэлгээний программ болох OpenERP систем програмыг шинэчлэн гаалийн байгууллага өөрийн хүчээр веб хандалттай захиргаа, дотоод ажлын системийг богино хугацаанд гүйцэтгэн, нэвтрүүлж эхлээд байна.
Энэхүү програмыг нэвтрүүлснээр гаалийн байгууллагын стратеги төлөвлөгөө, зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харъяа гаалийн газар, хорооны үйл ажиллагааны жилийн болон улирлын төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийн биелэлтэд цахимаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийх боломж бүрдээд байна.
ГЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь 2017 онд Дотоод Аудиторуудын Олон Улсын Институтын Салбар болох Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбоонд /IIA Mongolia/ гишүүнээр элсэн, олон улсын контент бүхий сертификаттай сургалтуудад хамрагдаж байна.
Тус холбооноос 2017 онд зохион байгуулсан “Эрсдэлд суурилсан дотоод аудит”, “Улсын салбар дахь гүйцэтгэлийн аудит” сэдэвт сургалтуудад хэлтсээрээ хамрагдан нийт 32 CPE цагийн хичээлийг амжилттай судлаж, сертификат гардан авсан.
Монгол улс дахь дотоод аудитын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэх, олон улс дахь дотоод аудитын чиг хандлагыг танилцуулах зорилгоор Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбооноос Сангийн яамтай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсан “Дотоод аудиторуудын форум”-д оролцлоо.
Тус форумаар Дотоод аудитын үнэ цэнийг бий болгох нь, Монгол улс дахь дотоод аудитын өнөөгийн байдал, “Дотоод аудитын олон улсын мэргэжлийн практикийн хүрээ-2017”-д орсон өөрчлөлт, Олон улс дахь дотоод аудитын чиг хандлага зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, Монгол улс дахь улсын салбарын дотоод аудитад тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Форумын хүрээнд 4 зүйл бүхий зөвлөмжийг төсвийн ерөнхийлөн захирагч, байгууллагын удирдлагууд, эздэд зориулан гаргасан.