Засгийн Газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”, ГЕГ-ын даргын 2014 оны А/171 тоот “Журам батлах тухай” тушаал, харьяа гаалийн газар, хороодын Захиргаа дотоод ажлын систем (ЗДАС) программаар ирүүлсэн 2015 оны 1 улирлын төлөвлөгөөний биелэлтийн тайланд үндэслэн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.
Гаалийн газар, хороод 2015 онд “Гааль бизнесийн хамтын ажиллагааг дэмжих жил”-ийн хүрээнд нийт 444 ажил төлөвлөж, үүнээс 1 улиралд 213 ажил төлөвлөж, биелэлтийг ЗДАС-програмаар ирүүлсэн байна.
Дотоод аудит, мониторингийн газрын хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр гаалийн газар, хороодын 2015 оны 1 улирлын төлөвлөгөөний биелэлт дунджаар 78.6 хувьтай байна.
Гаалийн газар, хороодын төлөвлөсөн 213 ажлын 159 ажил буюу 93.8 хувь нь хангалттай буюу 70-аас дээш хувиар үнэлэгдсэн. Харин 50-69 гүйцэтгэлтэй 7, 20-49 хувийн үнэлгээтэй 3 ажил, үнэлгээгүй-2, үнэлэгдээгүй-1 ажил байна.
ГЕГ-ын системийн байгууллагын 2013, 2014 оны жилийн эцсийн балансын дүнгээр харьяа гаалийн газар, хороод ЗӨРЧИЛГҮЙ дүгнэлт авсан байна.
ДОТООД АУДИТ, МОНИТОРИНГИЙН ГАЗАР
Монгол улсын Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороодоос “Мэдээлэл солилцоог идэвхжүүлж, хамтын хариуцлагыг дээшлүүлэх жил” 2014 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнг Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ,үнэлгээний нийтлэг журам” болон ГЕГ-ын даргын 2014 оны А/171 тоот тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх журам”-ын 3 дугаар хавсралтын дагуу 14 шалгуур үзүүлэлтээр гүйцэтгэлийн бодит дүнг төлөвлөсөн зорилт, төлөвлөгөөтэй харьцуулан ГЕГ-ын хариуцсан нэгжүүдээс үнэлгээг авч нэгтгэн үнэллээ.
Гаалийн газар, хороодын 2014 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт дундажаар 80.0 хувь буюу “ХАНГАЛТТАЙ” үнэлгээгээр үнэлэгдэж байна.
Шалгуур үзүүлэлтийн хүрээнд Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ хамгийн өндөр буюу 83.8 хувьтай байхад Шинэлэг бүтээлч санаачлага гаргасан байдлын үнэлгээ хамгийн бага буюу 69.4 хувь байна.
ГЕГ-ын даргын 2014 оны А/171 тоот тушаалаар батлагдсан “Гаалийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 4 дүгээр хавсралтаар батлагдсан газар хороодын бүсчлэлийн “А” бүсээс ОРГГ 85.7 хувь, “Б” бүсээс УВГГ 80.1 хувийн үнэлгээгээр газар, хороодыг тус тус тэргүүлж байна.Хяналт шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэн газар хороодод цаашид анхаарах зөвлөмжийг хүргүүлж ажиллаа.
2014 онд гаалийн газар, хороод үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 437 арга хэмжээ төлөвлөж, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн дундаж үнэлгээ 82.1 хувь, менежерүүдийн төсвийн шууд захирагчтай байгуулсан 2014 оны үр дүнгийн гэрээний үнэлгээний дундаж 83.6 оноо, үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийн үнэлгээний дундаж 80.0 хувь байна.
Нийт газар хороодод хийх даргын нэрэмжит үзлэг ГЕГ 2014 онд төлөвлөсөн нь төсөв, санхүүгийн асуудлаас хамааран хийгдээгүй тул газар хороодын энэхүү ажлын хүрээнд төлөвлөсөн ажил үнэлгээгүй байна.
Нийт газар хороодын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны үр дүнг үнэлэх шалгуурын тайланд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээнд үндэслэн газар, хороодод албан тоотоор зөвлөмж өгч ажиллаа.
Гаалийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг үзэх бол энд дарж үзнэ үү.