Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г боловсруулж, батлах ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4, 4.5 дахь хэсгийн дагуу “Үнэлгээний баг байгуулах тухай” Гаалийн Ерөнхий Газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/270 дугаар тушаалаар 8 хүний бүрэлдэхүүнтэй /7 гишүүн санал өгөх эрхтэй, санал өгөх эрхгүй нарийн бичгийн дарга 1/ “Үнэлгээний баг”-ийг байгуулсан. Тус “Үнэлгээний баг” нь Гаалийн Ерөнхий Газрын албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх зорилготой бөгөөднэгжийн даргын хянан баталгаажуулсан албан хаагчдын өмнөх оны гүйцэтгэлийн тайланг хянаж, “бүрэн хангалттай”, “хангалттай”, “хангалтгүй” гэсэн үнэлгээг өгч, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны дотор дүгнэх ажлыг хэрэгжүүлсэн.
Дэлгэрэнгүй: “ҮНЭЛГЭЭНИЙ БАГ” АЛБАН ХААГЧДЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГ ХЯНАЖ, ДҮГНЭДЭГ БОЛЛОО
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ДУНД ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨТӨЛБӨР ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.pdf