Гаалийн ерөнхий газрын дэргэдэх байгууллага болон харьяа гаалийн газар хороодын Туслах түшмэл /ТТ-10, ТТ-12/-ийн ангиллын 25 албан тушаалын 36 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зохион байгуулах захиалгыг 2020 оны 12 дугаар сард Төрийн албаны зөвлөлийн Сангийн яамны дэргэдэх салбар зөвлөлд хүргүүлсэн боловч Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлогдоод байсан.
Сангийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2021 оны 3 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Гаалийн ерөнхий газарын байранд сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа.
Сонгон шалгаруулалтад өрсөлдөхөөр бүртгүүлсэн25 иргэний материал шаардлага хангасан бөгөөд 18 иргэн шалгалт өгч, 14 иргэн тэнцэв.
Шалгалт өгсөн иргэдэд шалгалтын дүнг нэг бүрчлэн танилцуулан Үнэлгээний хуудаст гарын үсэг зуруулж баталгаажуулсан бөгөөд үнэлгээг Сангийн яамны албан ёсны цахим хуудсаар дамжуулж мэдээлсэн.
Сангийн яамны дэргэдэх төрийн албаны зөвлөлийн 8 дугаар тогтоолоор шалгалтад тэнцсэн 14 иргэний нэрийг дараах албан тушаалын сул орон тоонд нэр дэвшүүлсэн.
Үүнд:
- Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторийн туслах түшмэл /ТТ-12/-ийн ангиллын 3 шинжээч гаалийн улсын байцаагч, харьяа гаалийн газрын туслах түшмэл /ТТ-10/-ийн ангиллын 3 шинжээч гаалийн улсын байцаагч;
- Мэдээллийн технологийн төвийн 2 програм хангамж хариуцсан гаалийн улсын байцаагч, харьяа гаалийн газрын туслах түшмэл /ТТ-10/-ийн ангиллын 3 мэдээллийн технологи хариуцсан гаалийн улсын байцаагч;
- Харьяа гаалийн газрын туслах түшмэл /ТТ-10/-ийн ангиллын 3 эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлээд байна.
ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТЭС