mn GB
Mobile menu

ТОМИЛОЛТООР ЯВАХ АЛБАН ХААГЧ, ЖОЛООЧИД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА

ТОМИЛОЛТООР ЯВАХ АЛБАН ХААГЧДАД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА

ЖОЛООЧИД ӨГӨХ ЗААВАРЧИЛГАА

1

2

1

Ажилтан томилолтоор явахдаа өөрт шаардагдах эм, тариа, цаг агаар, улирлын байдалд тохирсон хувцас болон шаардлагатай бусад зүйлээ бэлтгэх,

1

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх,

2

Бүрэн бүтэн, эвдрэл, гэмтэлгүй, зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр зорчих,

2

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохгүй байх,

3

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй, жолоочид шаардлага тавихгүй байх,

3

Зам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,

4

Хамгаалалтын бүсийг урд суудал, арын суудалд суусан зорчигчид бүгд хэрэглэж хэвших,

4

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх,

5

Гэмт халдлагад өртвөл цагдаа, хууль сахиулах байгууллага, эмнэлэг болон удирдлагад яаралтай мэдэгдэх,

5

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар эрх бүхий этгээдээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх,

                                                                                                        

6

Томилолтоор очих газар руу явахдаа аюулгүй замыг сонгох,

6

Эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах:

  • Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэх орчин хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.
  • Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гараж) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө.

7

Газрын зураг болон GPS-тэй явах,

7

Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,

8

Өдрийн цагаар буюу нартай байгаа үед замд явах,

8

Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх,зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, эмнэлэгт яаралтай хүргэх,

9

Шуурга, цас, аадар бороо, газар хөдлөлт, түймэр зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон үед ойр харагдсан айл, суурин газрыг олж хорогдох, мэдээлэл авах, удирдлагад мэдээлэл өгөх,

9

Зам тээврийн осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай саатаж зогссон (зайлшгүй зогсолт хийсэн) жолоочийн дохиогоор зогсож, бололцоотой тусламж үзүүлэх,

10

Ажлын томилолт, удирдамжинд тусгаснаас бусад ажил гүйцэтгэх болон өөр газар, чиглэлд явахгүй байх.  

10

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх буюу тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхийг, мөн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвараа цагдаагийн эрх бүхий ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах,

11

Холбоо барих утсаа байнга цэнэгтэй,нээлттэйбайлгах,

11

Зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүн, явж байгаа мал, амьтны дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих,

12

Албан томилолтоор замд гарахын өмнө “Аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-тай заавал танилцсан байх.

12

Албан томилолтоор замд   гарахын өмнө “Аюулгүй   ажиллагааны зааварчилгаа”-тай заавал танилцсан байх.

Албан хаагчдын аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцсан байдал:

Тээврийн хэрэгслийн төрөл / доогуур зурна / Галт тэрэг, Автомашин, Нисэх онгоц, Усан онгоц,

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЧИЛГААТАЙ ТАНИЛЦСАН:

Ажлын хэсгийн ахлагч : ..................... /                         /

Ажлын хэсгийн гишүүд : ..................... /                       /

                                          ..................... /                       /

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

Гаалийн газар, хороодыг мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллах,

Гаалийн байгууллагын нийт газар, хороодуудын цаг бүртгэлийн мэдээг сар бүр авч удирдлагад тухай бүр мэдээлж, харьяа гаалийн газар, хороодын гаалийн ажилтнуудын чөлөө авалт, өвчлөлийн талаарх дэлгэрэнгүй судалгааг нэгтгэн авч ажилласан. Гаалийн байгууллагын нийт газар, хороодуудын цаг бүртгэлийн мэдээг нэгтгэн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст хүргүүлсэн.

Дэлгэрэнгүй: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

ТАНИЛЦУУЛГА

Гаалийн байгууллагад нийт 1400 гаруй албан хаагч Гаалийн ерөнхий газар болон харьяа гаалийн 18 газар, хороонд ажиллаж байна. Үүнээс төрийн үйлчилгээний 300 орчим ажилчид байгааг энд дурдсан судалгаанд хамруулаагүй бөгөөд судалгааг зөвхөн төрийн тусгай албан хаагчдын мэдээлэлд тулгуурлан гаргалаа.

Дэлгэрэнгүй: ТАНИЛЦУУЛГА