mn GB
Mobile menu

2014 оны хөрөнгө оруулалт

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ "ДЭЛГЭРЭНГҮЙ" ТОВЧЛУУР ДЭЭР ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

           БАТЛАВ. САНГИЙН САЙД, ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ                                           Ч.УЛААН
                    ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2014 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ
д/д   Барилга байгууламж, төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Эхлэх, дуусах хугацаа Төсөвт өртөг 2014 оны төсөв Тайлбар
                                                                                                                                                               
XIII.3.1 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
               
ШИЛЖИХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ
1 XIII.3.1.1   Увс аймаг дахь Боршоо боомтын  ШНЦ-ын төв байрны барилгын ажил /Увс Тэс сум, Боршоо боомт/ 2011-2014 0.0 0.0 Боршоо боомтын АЗШНЦ-ын барилга байгууламжийн болон дэд бүтцийн барилгын ажлын зураг төсөв экспиртизээр баталгаажуулж хүлээлгэн өгсөн тул барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Эхний ээлжинд цогцолборын төв байр, дэд бүтцийг ашиглалтад оруулах шаардлагатай. 2014оны төсвийн тодотголоор шийдэгдэнэ.
2 XIII.3.1.2   Замын-Үүд гаалийн газрын конторын барилгын цахилгаанаар халаах тогоог шинэчлэх, гадна цэвэр усны шугам солих, цахилгааны тэжээлийн кабель утсыг солих/Дорноговь, Замын-Үүд/ 2013-2014 0.0 0.0
Конторын барилга нь 1994 онд ашиглалтад орохдоодулааны эх үүсвэргүй шийдэгдсэн тул цахилгаан халаалтын тогоо тавьж цахилгаанаар халаах болсон бөгөөд хуучин халаалтын систем нь ачааллаа дийлэхгүй хүчин чадал нь муудсан байсан.
1994 оноос хойш гадна шугмыг солиогүй тул шинээр сольж 2013 оны 9 сарын 2 өдөр ашиглалтанд хүлээлгэн өгсөн боловч санхүүжилт хойшилсон одоогоор олгогдоогүй хүлээгдэж байна. 2014оны төсвийн тодотголоор шийдэгдэнэ.
3 XIII.3.1.3   Шивээхүрэн боомтод 32 айлын орон сууц барих /Өмнөговь/ 2013-2014 0.0 0.0 Нүүрсний экспорт уг боомтоор тасралтгүй гарч байдаг бөгөөд цаашид 24 цагийн үйл ажиллагаанд шилжихээр хоёр улсын засгийн газар хооронд хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Тэнд ажиллаж байгаа гаалийн байгууллагын ажилтнууд нь тоосонцортой ажлын хүнд нөхцөлд вагончикт амьдарч байна. Одоогоор 8 айлын орон сууцнаас өөр орон сууцны барилгагүй. Тиймээс тэнд ажиллаж амьдарч буй ажилчдын тогтвортой ажиллах байдал алдагдаж ажилтнуудын өвчлөл ихсэж, түүнчлэн ажиллах хэвийн нөхцөл  муу байна. Иймд ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах, ажиллах хэвийн нөхцлийг хангах үүднээс  орон сууц барих асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай болсон. 2013 онд "Жугамт өргөө" ХХК-тай 1,396,112,012 төгрөгийн гэрээг байгуулсан бөгөөд одоогоор 35 хувийн явцтай явж байна. 2014оны төсвийн тодотголоор шийдэгдэнэ.
4 XIII.3.1.4   Гаальчдын 8 айлын орон сууц нийт 24 айлын орон сууц 3 байршилд барих /Сүхбаатар, Бичигт; Ховд, Булган; Хөвсгөл, Мөрөн/ 2013-2014 0.0 0 1. Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 3 байршилд 8 айлын орон сууц барихаар шийдвэрлэсэн. Тайлант хугацаанд Бичигт боомтын 8 айлын сууцны ажил бүрэн дуусч ашиглалтад хүлээн авсан.
2.  Ховдын Булган боомтын 8 айлын орон сууцны ажил 85 хувьтай буюу энэ ондоо багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх болно.                                                                                 3. Хөвсгөлийн Ханх боомтын 8 айлын орон сууц 35 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд 2014 онд ашиглалтад хүлээлгэн өгөх болно.                                   Нийт гэрээний дүн 1,716,7 сая төгрөг бөгөөд 2013 оны тодотголоор 1,220,0 сая төгрөг болж батлагдсан.2014оны төсвийн тодотголоор шийдэгдэнэ.
 
ШИЛЖИХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ДҮН   0.0 0.0  
 
XIII.3.1.5 Гаалийн боомтуудын холбоожуулалт
5 XIII.3.1.5 1 Серверийн өрөөний хөргөлтийн системийг шинэчлэх /Гаалийн ерөнхий газар/ 2014-2014 900.0 45.0 Гаалийн системийн хэмжээнд ашиглагдаж байгаа CAIS програмын байнгын 24 цагийн ажиллагаатай сервер компьютерүүдийн хэвийн үйл ажиллагааг тогтмол хангах.
6 2 Гаалийн мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглан гаалийн газар, хороодод дотоод холбоог бий болгох /Гаалийн ерөнхий газар/ 2014-2014 60.0 Гаалийн мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглан гаалийн газар, хороодод дотоод холбоог сайжруулах.
7 3 Серверийн өрөөний тог баригчийн батарейг солих /Гаалийн ерөнхий газар/ 2014-2014 10.0 Сүлжээний тасалдалаас урьдчилан сэргийлэх, найдвартай ажиллагааг нь  хангах зорилгоор.
8 4 Хилийн боомтын орох, гарах хаалгыг шилэн кабелиар холбох /Булган, Цагааннуур, Гашуунсухайт, Ярант, Шивээхүрэн боомт/ 2014-2014 15.0 Тээврийн хөдөлгөөний бүртгэлийг сайжруулах зорилгоор Цагааннуур, Гашуунсухайт, Ярант, Шивээхүрэн дэх хилийн боомтуудын орох, гарах хаалгыг шилэн кабелиар холбох.
9 5 Алслагдсан хилийн боомтуудын VSAT -ийн өргөтгөлийг сайжруулах /Тэшиг, Ульханмайхан, Сүмбэр боомт/ 2014-2014 35.0 Алслагдсан хилийн боомтуудын сансарын хиймэл дагуулын сүлжээг өргөтгөж сайжруулах. /Сүмбэр, Ульханмайхан, Тэшиг/
10 6 Гаалийн дотоод үйл ажиллагаанд ашиглаж буй системүүдийг нэгтгэх төхөөрөмж /Улаанбаатар Сүхбаатар дүүрэг/ 2014-2014 20.0 Гаалийн байгууллагын дотоод үйл ажиллагаанд ашиглаж буй дэд системүүдийг нэгтгэж нэг удирдлага бүхий тоног төхөөрөмжөөр хангах.
11 7 Гаалийн мэдээллийн нэгдсэн сүлжээний өргөтгөл /Гаалийн ерөнхий газар/ 2014-2014 115.0 Одоо ашиглаж байгаа VSAT системүүд нь ашиглалтын хугацаа хэтэрсэн тул сайжруулах зайлшгүйшаардлагатай.
Гаалийн боомтуудын холбоожуулалтын дүн   900.0 300.0  
               
XIII.3.1.6 Гаалийн албаны мэдээллийн системийг бэхжүүлэх
12 XIII.3.1.6 1 Гаалийн автоматжуулсан систем (CAIS )-ийн серверүүдэд шинэчлэлт хийх /Гаалийн ерөнхий газар/ 2014-2014 480.0 140.0 Гадаад худалдааны эргэлт нэмэгдэж гаалийн байгууллагын хяналт бүрдүүлэлтийн үндсэн системийн серверүүдийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шаардлага хангахгүй сервер, компьютер бусад тоног төхөөрөмжийг шинээр солих.
13 2 Мэдээллийн технологийн төвийн албан хэрэгцээнд ашиглаж буй техник хэрэгслийг шинэчлэх /Гаалийн ерөнхий газар/ 2014-2014 40.0 Одоо ашиглаж буй компьютер бусад тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дуусч байгаа ба орчин үеийн техник хэрэгслүүдийг шинээр суурилуулах
Гаалийн албаны мэдээллийн системийг бэхжүүлэх дүн   480.0 180.0  
 
ШИНЭЭР ЭХЛЭХ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ
XIII.3.1.7 Алтанбулаг боомтын гаалийн ажилчдын орон сууц худалдан авах /Сэлэнгэ Алтанбулаг/
14 XIII.3.1.7   Алтанбулаг боомтод 27 айлын орон сууц худалдан авах /Сэлэнгэ Алтанбулаг сум/ 2014-2014     1,500.0      1,500.0 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт байнгын буюу 24 цагийн хуваарьт шилжиж байгаатай холбогдуулан гаалийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс 27 айлын орон сууц худалдаж авах.
ШИНЭЭР ЭХЛЭХ БАРИЛГА,                            БАЙГУУЛАМЖИЙН ДҮН       1,500.0      1,500.0  
               
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДҮН       2,880.0      1,980.0  
               
XIII.3.3 ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
XIII.3.3.1 Харьяа гаалийн газар, хороодод шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл
16   1 Зорчигчийн биед үзлэг хийх рентген төхөөрөмж-2ш. /БУГГ,ЗҮГГ/   580.0 580.0 Гаалийн хилээр зорчиж байгаа зорчигчдын биед үзлэг хийснээр зорчигчид биедээ хар тамхи, алт, үнэт зүйлсийг нуун хилээр нэвтрэх асуудлыг таслан зогсоох ач холбогдолтой. Улмаар гаалийн хяналт, шалгалтыг хурдан шуурхай, чирэгдэлгүй явуулах, олон улсын түвшинд хүргэх мөн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
18 2 Газар хороодын теле хяналтын системийг  өргөжүүлэх. 380.0 380.0 Теле хяналтын системийг хэрэгжүүлэх зорилгоор гаалийн газар, хороодын бүсүүдэд хяналт тавьж, ГЕГ-ын теле хяналтын системтэй холбох. /Говь-Алтайн Бургастай, ГСГГ, ШХГГ, Дорнотын Хавирга, Сэлэнгийн Алтанбулаг, Бичигт ГХ, Ховдын Ярант, Баян-Өлгийн Цагааннуур боомт/
20 3 Алтанбулаг боомтын экспортын талд автопүү байршуулах /Сэлэнгэ-Алтанбулаг/ 110.0 110.0 Хуучин пүүнүүд ашиглах боломжгүй буюу зарим нэгийг нь сэлбэн ажиллуулж байгаа тул шинээр суурилуулах шаардлага тулгарсан.
22 4 Автомашины парк шинэчлэл 930.0 930.0 Газар, хороодын автомашины нэгдсэн судалгааг үндэслэн тооцож үзэхэд нэн түрүүнд аймгийн  төвөөс алслагдсан боомтуудад туулах чадвар сайтай автомашинаар хангах шаардлага тулгараад байна.
Харьяа гаалийн газар, хороодод шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн дүн       2,000.0      2,000.0  
 
ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДҮН       2,000.0      2,000.0  
               
НИЙТ ДҮН       4,880.0      3,980.0  
               
  ХЯНАСАН:        
   
             САНГИЙН ЯАМНЫ ТӨСВИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА                            Ж.ГАНБАТ                                
   
              ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА                                                                                                     О.ГАНБАТ
             САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА                                                                    Ч.НАСАНБАТ
  БОЛОВСРУУЛСАН: САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ГУБ                                               М.АМАРЗАЯА