Гаалийн ерөнхий газар нь “Гаалийн лабораторийг олон улсын итгэмжлэлд хамруулах олон улсын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох” зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Олон улсын стандарт шаардлагад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт тоноглол, тоног төхөөрөмж бүхий Гаалийн төв болон салбар лабораториудыг байгуулах, дээж авах үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэх, шинжилгээний тоноглол, тоног төхөөрөмжийн худалдан авалтад техникийн туслалцаа үзүүлэх, худалдан авалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, лабораторийн боловсон хүчнийг бэлтгэх, сургалт явуулах, олон улсын итгэмжлэлд хамруулах, эрх авах үйлчилгээг зохион байгуулах” болно.
Зөвлөх үйлчилгээ нь дараах багцуудтай байна. Үүнд:
Багц 1: Гаалийн лабораторийн үйл ажиллагааг олон улсын итгэмжлэлд хамруулах,
Багц 2: Эрдэс металлын төрөлжсөн гаалийн лабораторийн үйл ажиллагааг тухайн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлд хамруулах,
Багц 3: Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний төрөлжсөн гаалийн лабораторийн үйл ажиллагааг тухайн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлд хамруулах,
Багц 4: Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний төрөлжсөн гаалийн лабораторийн үйл ажиллагааг тухайн чиглэлээр олон улсын итгэмжлэлд хамруулах.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
Улсын бүртгэлийн гэрчилгээ (Гадаадын этгээдийн хувьд дүйцэх нотлох баримт),
Зөвлөх үйлчилгээний багц болон гаалийн лабораторийн шинжилгээний чиглэл тус бүрээр, эсхүл нийтэд нь зөвлөх үйлчилгээг өмнө амжилттай зохион байгуулсныг нотлох гэрээний хуулбар,
2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан,
Лабораторийн шинжилгээний чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн багийн гишүүдийн танилцуулга, ур чадвар, туршлагын мэдээлэл.
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн хооронд авч болно. Тодруулгыг зөвхөн албан бичгээр ирүүлнэ. Мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагаас өмнө албан шуудангаар, эсхүл цахимаар ирүүлнэ үү. Цахимаар ирүүлэх тохиолдолд мэдүүлэг хүлээж авах хугацаанаас хойш ажлын 3 хоногт багтаан бичгээр эх хувийгбаталгаажуулан ирүүлэх шаардлагатай.
Гаалийн ерөнхий газар, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс 212 тоот,
Монгол Улс, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Гаалийн ерөнхий газрын төв байр
Утас: 976-11-350064, 976-11-352775
Цахим хуудас: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Харилцах мэргэжилтэн: Э.Энхтуул