Гаалийн ерөнхий газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Түрээсийн байрны үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 07/2019 тоот нээлттэй тендер гүйцэтгэх үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50’000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ѐстой.
Үнийн санал ирүүлэх техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний 09.30 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их тойруу, 81/18 Гаалийн ерөнхий газар, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс, 212 тоот өрөө (Нягтлан бодогч Б.Учрал, утас: 352775)хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн [10.00][1] цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Их тойруу, 81/18 Гаалийн ерөнхий газар, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс, 212 тоот өрөө, Нягтлан бодогч Б.Учрал, утас: 352775
[1] Тендерийг хүлээж авах эцсийн хугацааг дууссанаас хойш 1 цагийн дотор байна.